Да Мань тосгоны иргэд амьдралдаа сэтгэл хангалуун байна

2020-08-08 16:15:49
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын хамгийн залуу тосгон болох Да Мань тосгон нь ТӨЗО-ны Жилүн сяньд байдаг бөгөөд Хятад-Балбын Жилүн боомтоос хэдэн километрын зайтай оршдог.

Да Мань тосгоны иргэд нь Балбын хойчис, түүхэн шалтгаанаас болж тэд Хятад, Балба, Энэтхэгийн хилийн бүсээр нүүдэллэн амьдардаг. Тэд төмөр давтах, бусдын тариа буудай туслан хадах зэрэг ажил хйиж амьдралаа аргацааж, дорно дахины "Цыганууд" хэмээн нэрлэгддэг байв. Зургаа долоон үеэс өмнөх Да Маньчуудын өвөг дээдэс нь Балбаас нүүдэллэн ирж, "Улсын харьяалалгүй хүмүүс" болж, тухайн нутгийн хүмүүст туслах ажил хийж олсон бага зэрэг мөнгө төгрөгөөр гол залгуулж, хүүхдүүд нь боловсрол хүртэх боломжгүй байсан юм.

2003 онд Төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр, Да Маньчууд Хятадын иргэншилтэй болсон байв. 2004 онд Хятадын засгийн газар 1.47 сая юанийн хөрөнгө орууллат хийж төсөл хэрэгжүүлэн, 2005 онд 3664 ам дөрвөлжин талбайд шинэ тосгон барьж байгуулж өгч, Да Маньчууд шинэ байрандаа орцгоосон юм. 2011 онд газар хөдлөлтийн улмаас гэр байшин нь нурж сүйдсэнд засгийн газраас 5.64 сая юанийн хөрөнгө оруулан дахин сэлбэн засаж, тосгоны иргэдэд мал унаа, ногооны хүлэмж, гэрийн тавилга зэргийг хуваарилан өгсөн байна.

2003 онд байгуулагдсан Да Мань тосгон нь одоо 58 өрх айлын 200-аад хүн амтай орчин үеийн жижиг тосгон болон хөгжиж, Да Маньчууд гар хоосон ядуу иргэд байснаасаа хүн нэгбүрийн дундаж орлого нь 12 мянган юаньд хүрч, боловсрол хүртэж чаддаггүй байснаасаа одоо тосгоны 81 хүүхэд 100 хувь боловсрол эзэмшиж, жинхэнэ утгаараа орох гэртэй, сурах сургуультай, эмчлүүлэх эмнэлэгтэй, асрах асрамжийн газартай орчин үеийн тосгон болжээ.

Их уншсан

холбоотой мэдээ