Хятад улс дотоодын эргэлтийг сайжруулах нь хаалга барих бодлого биш юм

2020-08-08 16:21:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Хятад улс нээлттэй бодлогоо зогсоов", "Хятадын хөгжил дотооддоо хангахад шилжиж байна"...гэх мэтчлэн санаа зовж, тамааглах зүйл гарч байна. Хятад улс өөрчлөлт нээлтийн алхмаа зогсоох уу, хаалгаа барьж эргэлтэд хүндрэл учруулах уу? Энэ нь ёстой буруу ойлголт юм.

Хятад улсын дурдсан дотоодын эргэлтийг нэмэгдүүлэх гэдэг нь өндөр чанартай эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор дотоодын үр дүнтэй эрэлт хэрэгцээг өдөөж, өргөжүүлэх явдал юм. "Дотоодын эргэлтээр го болгох" гэдэг нь нээлттэй байхаа зогсоох гэсэн явдал биш харин эсрэгээр илүү нээлттэй байж, үндсэн дамнасан аж ахуйн нэгжүүдэд илүү их боломж олгож буй хэрэг юм.

Саяхан Хятадын дээд удирдагч, Хятад улсын дарга Ши Жиньпин: Улсын дотоодын томоохон эргэлтээр гол цогц болгох нь хаалгаа хаах явдал яасан ч биш юм, харин дотоодын эрэлт хэрэгцээг ашиглаж, дотоодын зах зээл болон олон улсын зах зээлийг илүү сайн холбож, олон улсын болон дотоодын зах зээл, хоёр зүйлийг нөөцийг илүү сайн ашиглан, илүү эрч хүчтэй, тогтвортой хөгжилд хүрэх хэрэгтэй" хэмээн тодорхой дурдсан юм.

Цар тахалын хүчтэй цохилтоос болж Америкийн улс төрчид Хятад зах зээлтэй харилцаагаа таслана хэмээн хэлж байгаа ч Хятадын зах зээлийн гадаад хөрөнгө татах бодит чадавх болон олон тоо баримтаас үзвэл, гадаад хөрөнгө болон Хятадын зах зээлийн харилцаа холбоо улам бүр эрчимжиж, Хятадын үйлдвэрлэлийн гинжин хэлхээтэй хамтын ажиллагааны салбараа улам бүр өргөжүүлж байна. Хятадын Худалдааны яамны тоо бүртгэлээс үзвэл, энэ оны хоёрдугаар улиралд Хятадын гадаад хөрөнгийн хэрэглээ өнгөрсөн жилийн мөн үеэс 8.4%-иар нэмэгдсэн байна.

Хятадын олон улсын эдийн засгийн солилцооны төвийн дэд дарга Вэй Жяньгүө хэлэхдээ, эдийн засгийн үйл ажиллагаа нь ерөөс тусдаа оршиж байгаагүй, харин хөдөлгөөний дунд, тасралтгүй эргэлтийн явцыг өнгөрөөдөг. Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлснээс хойш Хятад улс нь эдийн засгийн даяаршлын урсгалд хөл нийлүүлж, цар тахал нь дэлхийн худалдааны үйл ажиллагааг маш ихээр нөлөөлж байгаа ч Хятад улс дотоодын хэрэгцээгээ өргөтгөхөд олон улсын үйлдвэрлэлийн гинжин хэлхээнээс салж чадахгүй юм гэжээ.

Хятад улсын дурдсан "улс дотоодын эргэлт" гэдэг нь зөвхөн ухагдахуун төдий биш, хаалгаа хааж өөрийгөө хөгжүүлэх явдал бүр ч биш, харин үргэлжлэн нээлттэй байх, нээлттэй орчинд дотоодын эрэлт хэрэгцээний системээ бүрэн төгөлдөржүүлэхийн зэрэгцээ олон янзын олон улсын нөөцийг ашиглан, олон улсын үйлдвэрлэлийн гинжин хэлхээний системийг сайжруулж, Хятадын асар их дотоодын зах зээлийг ашиглан, олон улсын хөнөгө болон аж ахуйн нэгжүүдэд хөгжлийн боломж олгох зорилготой. Улсын дотоодын эргэлтээд олон улсын эргэлтийг хөгжөөж, олон улсын эргэлтээр улсын дотоодын эргэлтийг дэмжин, хоёр эргэлтийг саадгүй болгож чадвал эдийн засгийн эргэлт нь эрч хүчтэй болох болно.

Их уншсан

холбоотой мэдээ