Ногоон байгаль экологи нь ногоон банк болов

2020-08-08 16:30:41
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Уулс нь униартан, ус горхи хоржигнон улирлын сайхан намар саатахад Ляннин мужийн Хэнрэнь манж үндэстний өөртөө засах сяны Фэнлиньгү үзэмжит бүсэд дундаж дулааны хэмжээ 23 хэмтэй байж, хөчилтөрөгчийн хэмжээ хангалттай болгосон байна.

2013 оны 9-р сарын 6-нд, үзэмжит бүс тогтсон цагтаа бүтээн байгуулалтын ажлаа дуусгаж ашиглалта орсон юм. Ашиглалтад орсон тэр жилдээ үзэмчит бүсийн орлого 2 сая юаньд хүрсэн байлаа. Түүнээс хойш "Ойн хүчилтөрөгч үйлдвэрлэгч" хэмээн алдаршсан тус үзэмжит бүс үндэсний 4A зэрэглэлийн үзэмжит бүсээр бүртгүүлж, олон жуулчид зорьж ирэх болсноор орлого хэдэн дахинаар нэмэгдсэн байна. 2019 оны байдлаар, үзэмжит бүсийн орлого нь нийтдээ 53 сая юань болжээ.

2019 онд тосгоны 1801 оршин суугчдын дотор аялал жуулчлалтай холбоотой ажил төрөл эрхэлдэг хүний тоо 1243 болсон байна. Тосгонд 63 гэр буудал, ресторан ажиллаж, чавга, дэлдүү зэрэг бүтээгдэхүүнээ зарж чаддаггүй байсан үе нэгэнт өнгөрчээ. Тосгоны хүн тутамд ногдох орлого нь 2013 онд 5000 байснаасаа одоо 23 мянгад хүрч, ядуу өрх айл бүгд ядуурлаас ангижрасан байна.

Их уншсан

холбоотой мэдээ