Царцаахай үсрэхээ мэднэ, тусахаа мэдэхгүй

2020-08-09 15:44:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 8-р сарын 7-нд, Хятадын засгийн газрын Хонконгийн тухай ажил хариуцсан байгууллага нэгжийн албан тушаалтнуудад болон Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн албан хаагчдад хориг тавина гэдгээ Америкийн сангийн яам мэдэгдсэн юм. Энэ бол “Хонконгийн өөртөө засах хуулийн төсөл” гэгчийн дараа Америкийн тал “ эрх чөлөө” гэгчээр халхавч хийн, Хонконг, тэрчлэн Хятад улсын дотоод засаглалд бүдүүлгээр оролцож, олон улсын хууль, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээнээс илт зөрчиж буй бас нэгэн оролдлого, өдөөн хатгалга болох юм. Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хууль нь тус бүсийн иргэд олны хүрээлэл, дэмжлэгийг олж байгаа нөхцөлд, Америкийн улс төрчдийн үйлдэл нь тэд “нэг улс хоёр систем”-ийг эвдэж, Хятад улсын хөгжлийг хазаарлах гэсэн хорон санааг дахин гэрчилж байна.

Та бүхэн сайн санаж байгаа байх. Өнгөрөгч жилийн 6-р сард Хонконгт үймээн дэгдсэний дараа, хилийн чанадын сөрөг хүчний дэмжлэг дор, радикал жагсагчид олон нийтийн дэд бүтцийг эвдэн, зам харилцааг хааж, жирийн иргэд рүү дайрч, маш эмх замбараагүй байдлыг үүсгэсэн юм. Харин үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хууль бол улс орны тусгаар тогтнол, тогтвортой байдал, мөн олон улсын нийтээрээ мөрдөж буй хууль дүрэмд нийцүүлсэн хууль байж, урт хугацааны туршид Хонконгийн эрх зүйн орчинд оршсоор ирсэн дутагдлыг нөхөж, иргэд, оршин суугчдын амар амгалан байдлыг хамгаалах зорилготой юм. Энэхүү хуулийг хэрэгжүүлснээс нааш Хонконгчууд маш их дэмжиж, тухайн нутгийн нийгэм, эдийн засаг хэвийн горимоо сэргээж эхэлсэн юм. Мөн хүчирхийлэл бол Хонкончуудын эрх ашиг, эх чөлөөний хамгийн том дайсан гэдгийг практик бүрэн гэрчиллээ. Сүүлийн үед хуралдсан НҮБ-ын Хүний эрхийн комиссын 44-р чуулган дээр дэлхийн 70 гаруй улс орон уг хуулийг дэмжиж буйгаа мэдэгдсэн нь олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын дуу хоолой, төв голч байр суурийг харуулсан юм.

Тиймээс Америкийн тэдгээр бусдын сайныг үзэж чаддаггүй улс төрчид Хонконгт байрлах өөрийн орныхоо 1300-аад аж ахуйн нэгж, 85 мянга гаруй иргэдийнхээ эрх ашгийг уландаа гишгэж, дур зоригоороо аашилж, болохгүй л бол хориг тавина гэх нь яг л “царцаахай үсрэхээ мэднэ, тусахаа мэдэхгүй” гэсэн шуухан юм болох нь.

Их уншсан

холбоотой мэдээ