Америкт цар тахлын тохиолдол 5 саяаас давжээ

2020-08-10 10:01:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Америкийн Жонс Хопкинсийн их сургуулийн 9-нд нийтэлсэн COVID-19 цар тахлын сүүлийн үеийн статистик бүртгэлээс үзэхэд, АНУ-д цар тахлын халдвар авсан тохиолдол нийт 5 саяаас давж, 162 мянган өвчтөн нас баржээ.

Бүртгэлээс үзэхэд, АНУ-д анхны тохиолдол гарсны дараа 99 хоногийн дотор өвчний тохиолдол 1 саяд хүрч, 43 хоногийн дотор 1 санаас нэмэгдээд 2 сая болж, 28 хоногийн дотор 2 саяаас 3 сая болж, 15 хоногт 3 саяаас 4 сая болж, 17 хоногийн дотор 4 саяаас 5 сая болтол нэмэгдсэн байна. Америк өдгөө COVID-19 цар тахлын “шинэ шатанд” байгаа бөгөөд цар тахал “маш өргөн цар хүрээнд газар авч байна” гэж Америкийн халдварт өвчин судлалын мэргэжилтэн үзжээ. Вашингтоны их сургуулийн Эрүүл мэндийн статистик үнэлгээ хийх судалгааны газрын сүүлийн үеийн төсөөлөлд харуулснаар, 12-р сарын 1 гэхэд Америкт COVID-19 цар тахлын улмаас нас барсан өвчтөний тоо 300 мянгад дөхөж магадгүй гэжээ.

Америкийн Харшил ба халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал, Цагаан ордны Коронавирусийн эсрэг тэмцэх ажлын хэсгийн чухал гишүүн Антони Фаучи хэлэхдээ, энэ оны сүүлч, эсвэл ирэх оны эхээр аюулгүй, үр ашигтай COVID-19 вирусийн эсрэг вакцин судлан бүтээнэ гэдэгт “хянуур бөгөөд өөдрөг” байр суурьтай байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ