​Өндөр настайчуудын шинэлэг амьдрал

2020-08-10 10:39:41
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Шанхай хот Хятад улсдаа өндөр насжилтын байдалд хамгаас эрт орсон бөгөөд өндөр насжилтын түвшин хамгаас өндөр хот юм. 2019 оны сүүлчийн байдлаар, 60 нас хүрсэн юм уу эсвэл 60-аас дээш өндөр настай хүмүүс Шанхай хотын нийт хүн амын 35.2%-ыг эзэлж байна. 80 нас хүрсэн болон түүнээс дээш насны ахмадууд нийт ахмад настайчуудын 15.8%-г эзэлж байгаа юм. Том хотод газар хомс, өндөр настайчууд төвлөрч буй өвөрмөц онцлогт тохируулан, Шанхай хот өндөр настайчуудын асрамжийн үйлчилгээний талаар шинэ загварыг туршин хэрэгжүүлж байгаа юм. Шинэ загвар болон үйлчлүүлэгчдийн сэтгэгдлийн талаар сэтгүүлч Шанхай хотоос мэдээллээ.

Чан-Нин дүүргийн Хүнчяо хорооллын 79 настай Чэнь овогт эмэгтэй гэрээсээ ойрхон байдаг өндөр настайчуудын үйлчилгээний төвийн өөртөө үйлчлэх гуанзнаас хоолоо сонгож авдаг бөгөөд шинжилгээ хийлгэх, эм худалдан авах, ном унших, спортын дасгал хийх ба олон нийтийн арга хэмжээнд оролцдог юм.

72 настай Гү овогт эмэгтэй өдөр болгон өндөр настайчуудын төвд очиж гар урлал хийдэг юм.

Шанхай хот өндөр настайчуудын үйлчилгээний төвийг хороололд байгуулж, олон төрлийн үйлчилгээ хангах загварыг ашиглан, хүмүүсийн талархлыг хүлээж байна.

Шанхай хотын зүгээс иргэдийн эрэлт хэрэгцээг судалсны дүнд хороололд өндөр настайчуудын үйлчилгээний төвийг өдгөө 268 байгуулсан бөгөөд 2022 он гэхэд 400-гаас илүү болгох зорилт тавин ажиллаж байна.


Их уншсан

холбоотой мэдээ