“Шинэ хүйтэн дайн”-ны сэтгэхүйгээр Хятад Америкийн харилцааг авч үзэх нь буруу

2020-08-10 14:52:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан Харвардын их сургуулийн профессор, Батлан хамгаалах яамны туслах сайд асан Жосеф Ние цахим имэйлээр Хятадын “Ардын өдрийн сонин”-ний сурвалжлагчид хэлэхдээ, Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео саяхан Никсоны номын сан болон музейд Хятад улсад чиглүүлсэн бодлогын талаар илтгэл хийж, Америкийн их сонгуулийн жилийн улсын дотоодын улс төрийн гадаад бодлогын нөлөөг голдуу тусгасан байна. Тэрээр, “Шинэ хүйтэн дайн”-ны үзэл ойлголтоор Хятад Америкийн харилцааг авч үзэх нь буруу чиглэлд хөтлөн дагуулах болно гэжээ.

Жосеф Ние хэлэхдээ, өдгөө Америк болон Хятад улсын хооронд маш ихээхэн харилцан түшилцэх талтай юм. Өдгөө COVID-19 цар тахал дэлхийн хэмжээнд газар авч байгаа тул Америк, Хятад хамтын ажиллагаа өрнүүлэх шаардлагатай байна. Америкийн иргэд олон улс төрчдийн нөлөө хүртэн, нэг төрлийн хүйтэн дайн мэтээр Хятад улсад чиглэсэн бодлогыг дэмжихийг тэрбээр хүсэхгүй байна гэжээ.

Вашингтонд болсон нэг удаагийн зөвлөхүүдийн үйл ажиллагаан дээр Жосеф Ние “Ардын өдрийн сонин”-ны сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Америк Хятадын харилцааны хувьд “бид хамтран ажиллахыг сурах тал олон бий юм” гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ