​Үйлдвэрийн үнэ 2.4%-иар буурав

2020-08-10 14:54:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2020 оны 7-р сард бүх Хятадын аж үйлдвэрийн үйлдвэрлэгчдийн үйлдвэрийн үнэ өнгөрсөн оны мөн үийнхээс 2.4% -иар буурч, 6-р сараас 0.4% -иар өссөн байна. Аж үйлдвэрийн үйлдвэрлэгчдийн Худалдан авах үнэ өнгөрсөн оны мөн үеэс 3.3% -иар буурч, 6-р сараас 0.9% -иар өсөв. 1-ээс 7-р сард аж үйлдвэрийн үйлдвэрлэгчдийн үйлдвэрийн дундж үнийн индекс өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.0% -иар буурч, аж үйлдвэрийн үйлдвэрлэгчдийн худалдан авах үнэ 2.7% -иар буурчээ.

Аж үйлдвэрийн үйлдвэрлэгчдийн Үйлдвэрийн үнийн дотроос материалын үнэ өнгөрсөн оны мөн үеэс 3.5%-иар буурч, олборлох үйлдвэрүүдийн үнэ 7.1%-иар буурч, хүнсний бүтээгдэхүүний үнэ 3.7% -иар өссөн байна. Аж үйлдвэрийн үйлдвэрлэгчдийн худалдан авах үнийн дотроос шатахуун, эрчим хүчний үнэ 10.8 хувиар буурсан байна.

Аж үйлдвэрийн үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэлийн материалын үнэ 0.5 хувиар өссөн бөгөөд өсөлтийн хэмжээ нь 6-р сарынхтай адилхан, аж үйлдвэрийн үйлдвэрлэгчдийн үйлдвэрийн үнэд нөлөөлсөн төвшин ойролцоогоор 0.34 нэгж өссөн байна.

Аж үйлдвэрийн худалдан авах үнийн дотор өнгөт металлын материал, цахилгаан утасны үнэ 3.0% нэмэгдэж, шатахуун, эрчим хүчний төрлийн үнэ 2.5% өсөж, барилгын материал, металл бус бүтээгдэхүүний үнэ 0.6% -иар буурсан байна.

Их уншсан

холбоотой мэдээ