Хар салхины дайралтад 33 хүн шархдав

2020-08-10 14:59:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-нд сурвалжлагч ӨМӨЗО-ы Бугат хотын Дархан Муумянган хошууны засгийн газраас мэдээлснээр, тухайн нутаг хар салхинд өртснөөр, нийтдээ 33 хүн хүнд хөнгөнөөр шархдаж, зуу гаруй монгол гэр нурсан юм уу эвдэгдсэн байна.

8-р сарын 9-ний 15 цаг 30 минутын баргаар, Дархан Муумянган хошууны Шармөрөн суурины Хөхдэрс гацаа хар салхины дайралтад өртөв. Анхан шатны бүртгэлийн дагуу, уг гацааны таван малчин өрх гамшигдаж, Хунт нуур аялал жуулчлалын цэг нэлээд хүндээр гамшигдаж, жуулчид, үйлчлэгч, ажилтадыг багтаагаад 33 хүн хүнд хөнгөнөөр шархдаж, 100 гаруй монгол гэр нурсан юм уу эвдэгдсэн байна.

Гамшиг гарсны дараа, тухайн нутаг авран хайх баг, эмчилгээний баг, зохицуулалтын баг зэрэг ажлын хэсгийг яаралтай байгуулж, нийгмийг аюулаас хамгаалах, гал түймэртэй тэмцэх, зэвсэгт хүчин, эрүүл хамгаалал зэрэг салбарын хүмүүсийг тэр даруйд нь зохион байгуулан газар дээр нь очуулж, яаралтай авран туслах ажиллагаа өрнүүлсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ