​Ши Жиньпин Беларусийн Ерөнхийлөгчид баяр хүргэв

2020-08-10 15:45:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин 10-ны өдөр Лукашенкод цахилгаан илгээж, Беларусийн Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд нь баяр хүргэв.

Ши Жиньпин баярын цахилгаандаа: Лукашенко Беларусийн Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон энэ үед миний бие Хятадын засгийн газар, Хятадын ард түмэн болон өөрийнхөө нэрийн өмнөөс Ерөнхийлөгч Лукашенкод баяр хүргэж, хамгийн сайн сайхан ерөөлөө дэвшүүлж байна. Ерөнхийлөгч Лукашенкотой хамтран ажиллаж, Хятад, Беларусийн харилцааг хөгжүүлэхийг миний бие маш чухалчилдаг бөгөөд Хятад, Беларусийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг ахиулж, хоёр орны олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ боломжийг нээж, хоёр улс, ард түмэндээ шинэ үр өгөөжийг бий болгоход бэлэн байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ