Хятадын энэ оны дипломат ажлын талаар ярилаа

2020-08-10 21:10:52
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч 10-нд Хятадын энэ оны дипломат харилцааны ажлын амжилтын талаар ярилаа.

Тэр хэлэхдээ, энэ он гарснаас нааш шинэ коронавирусийн халдвар дэлхийн хэмжээнд тархаж, дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойших олон нийтийн эрүүл мэндийн хамгийн ноцтой хямрал болж, дэлхий дахинд бүх талын цохилт учруулж, хүн төрөлхтөнд урьд өмнө байгаагүй сорилт учрууллаа. Хятад улс хариуцлагатай том гүрний хувьд ард түмнийг дээдлэн, амь насыг дээдлэх үзэл санаагаар бүхэл бүтэн улс орны хүчин чадлыг дайчилж, дотоодынхоо халдварыг тогтоон барих талаар томоохон стратегийн ялалт байгуулж чадлаа. Хятадын дипломат харилцаа хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалаар, олон улсын хүмүүнлэгийн үзлийг баримталж, улсын дотоодын халдвартай тэмцэх болон ажил үйлдвэрлэлээ сэргээх ажилд үйлчилж, олон орны ард түмэнтэй зовлон жаргалаа хамтатгаж, мөр зэрэгцэн ажилласан юм. Ши Жиньпин дарга төрийн тэргүүний дипломат харилцааг өөрийн биеэрээ удирдаж, олон улсын хамтын нийгэмлэгтэй гар гараа холбож хүндрэл бэрхшээлийг даван туулах хүчирхэг уриаг дэвшүүлсэн юм. Хятад улс ДЭМБ-д 50 сая ам доллар хандивлаж, 150 гаруй улс орон олон улсын байгууллагад эм эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ