Гадаадын хүчинтэй сүлбээлж Хятадыг эсэргүүцсэн этгээдийг хатуу шийтгэнэ

2020-08-10 21:15:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

8-р сарын 10-нд төрийн зөвлөлийн Хонконг Макаогийн хэрэг эрхлэх албаны хэвлэлийн төлөөлөгч 8-р сарын 10-нд илэрхийлэхдээ, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн цагдаагийн тал мөн өдөр хуулийн дагуу Ли Жи-ин зэрэг 7 хүнийг баривчилсныг эрс дэмжиж, гадаадын хүчинтэй сүлбээлж Хятадыг эсэргүүцэн Хонконг үймүүлсэн этгээдийг хуулийн дагуу хатуу шийтгэнэ гэжээ.

Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Хонконгийн Хятадыг эсэргүүцэж Хонконг үймүүлэгч зарим этгээдүүд урт хугацааны турш Хятад улсыг эсэргүүцэж, гадаадын хүчинд түшиглэн, тэдний улс төрийн төлөөлөл болж, тэдэнд туслан Хонконгийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, Хятад улсад хагалан бутаргах, дотоодод нэвтэрч, эвдлэг хийсээр ирсэн юм. Хуульд өөрчлөлт оруулах үймээний явцад тэд гадаадад очиж Хятадыг заалдаж Америкаар Хонконгийн тухай хууль батлуулж, Хятад улс болон Хонконгод хориг тавьж өгөөч гэж Америкаас гуйж байсан юм гэжээ. Баатар орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ