Америкийн улс төрчид галаар наадаж байгаад гараа халаахаас хичээ

2020-08-10 21:23:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

АНУ-ын Эрүүл мэнд, олон нийтийн үйлчилгээний яамны сайд Алекс Азар 9-ний өдөр Хятадын Тайваньд хүрэлцэн очсон бөгөөд мөн өдөр Тайвань бүсийн удирдагчидтай уулзав. Энэхүү үйлдэл нь Хятад, Америкийн гурван хамтарсан албан мэдэгдлийн үзэл санаа, нэг Хятад улсын зарчмаас ноцтой зөрчиж байна. Хятад улс энэ хэргийн талаар хатуу харьцаж байна. АНУ-ын зарим улс төрчид сонгуулийн улс төрийн хэрэгцээ шаардлага, Хятадад хориг тавих хүйтэн дайны сэтгэгүйд суурилан, Тайванийн асуудалд зориуд оролдлого хийж, "Тайваний тусгаар тогтнол"-ын эсрэг этгээдүүдэд буруу дохио өгч галаар тоглож байна, харин хичээхгүй бол өөрийгөө шатаана гэдгийг мэдээрэй !

Олны мэдээжээр, нэг Хятадын зарчим бол Хятад Америкийн харилцааны улс төрийн үндэс суурь юм. Хятад, Америкийн гурван хамтарсан албан мэдэгдлийн дагуу, БНХАУ-ын засгийн газар бол Хятадын цорын ганц хууль ёсны засгийн газар гэдгийг АНУ хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ хүрээнд Америкийн ард түмэн Тайванийн ард түмэнтэй соёл, бизнесийн болон бусад албаны бус харилцаа тогтоодог. Америк, Тайваний хооронд албан ёсны солилцоо хийхийг Хятад улс үргэлж хатуу эсэргүүцсээр ирсэн юм.

АНУ-ын эрүүл мэндийн үйл хэрэг хариуцсан сайдын түвшний албан тушаалтны хувьд Алекс Азар энэ удаа "халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагаа" гэсэн далбааг өргөн Тайваньд хүрэлцэн очсоны жинхэнэ зорилго нь улс төрийн үйл ажиллагаа явуулж, АНУ-Тайванийн харилцааг сайжруулах зорилготой бөгөөд Тайваний эрх баригчдын "Тусгаар тогтнол" -ыг дэмжихийн зэрэгцээ сонгуулийн жилд илүү санал хураалт олж авахыг бодолцсон хэрэг юм. Мэдээж, түүний цаадах шалтгаан нь урт хугацааны турш Америкийн зарим улс төрчдийн хүйтэн дайны сэтгэгүй, үзэл суртлын хэлбүү үзэл баримтлалтай шууд холбоотой гэдгийг гадаад ертөнцийнхөн маш тодорхойл олж харсан байгаа.

Тайваньд зэвсэг нийлүүлэхээс аваад сайдын түвшний албан тушаалтныг Тайваньд "айлчлуулах" нэрээр томилох хүртэл, Америкийн улс төрчдийн таагүй үйлдлүүд Тайваний хоолойн хоёр эргийн нөхцөл байдлын эрсдэлийг улам хурцдуулсан байна. Хэрэв Тайванийн эрх баригчид улс төрийн хувийн ашиг сонирхлын хойноос хөөцөлдөхөд хүрвэл Тайванийн өргөн олон иргэдийг аюултай нөхцөл байдалд оруулах болно. Тайванийн "Лянь Хэ Бао" сонинд, "Хятад Америк хоорондын сөргөлдөөний улмаас Тайванийг аажмаар аюулын ирмэг рүү оруулж мэднэ гэж тэмдэглэжээ.

48 жилийн өмнө, АНУ-ын Ерөнхийлөгч асан Никсон Хятадад айлчлахдаа, Хятад Америк хоёр оронд хамтын ашиг сонирхол, хамтын эрэл хүсэл байгаа тул дайсагнаад байх ямар ч шалтгаан байхгүй гэж онцолж байсан. 40 гаруй жилийн турших хөгжлийн практик туршлага Хятад Америкийн харилцааны эрүүл, тогтвортой хөгжил нь хоёр орон, дэлхийн улс орнуудад асар их ашиг тус авчирч, хоёр орны ард түмэн, олон улсын хамтын нийгэмлэгийн хүсэл эрмэлзэлд бүрмөсөн нийцэж байгааг нотолж байна.

Гэхдээ хамгийн харамсалтай зүйл бол хувийн ашиг хонжоо хайсан Америкийн зарим улс төрчдийн залилангийн дагуу, Хятад Америкийн өнөөгийн харилцаа дипломат харилцаа тогтоосноос хойших хамгийн хүнд сорилтод тулгарч байна.

Тайванийн асуудал бол Хятадын чухал ашиг сонирхлын асуудал, мөн ч Хятад Америкийн харилцааны хамгийн чухал, хамгийн эмзэг асуудал юм. Америкийн улс төрчдийн "Тайваний брэнд" гэдгийг бий болгох нь Хятад Америкийн зөрчил мөргөлдөөнийг улам өөгшүүлж, хоёр орны харилцаанд илүү их тодорхой бус хүчин зүйлийг авчрах нь гарцаагүй юм. АНУ-ын улс төрчид Тайвань бүстэй аливаа хэлбэрийн албаны талын солилцоогоо даруй зогсоож, өдөөн хатгалгын шинжтэй ажил дутуу хийхийг шаардаж байна. Харин Хятадын үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо хамгаалах шийдвэр зориг, хүсэл эрмэлзлийг битгий тоомсорло гэдгийг сануулъя. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ