Малчдаа дайчлан баяжлын зам руу замнасан-Мижигдорж

2020-08-10 21:32:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өвөрмонголын Хөлөн буйр хотын Шинэ Барга баруун хошууны Хэрлэн сумны Магнай гацаа гэж өнгөрсөнд хол ойрдынхон бүр сайн мэддэг ёстой ядуу гацаа байсан, 2006 онд бүх гацааны өрхийн дундаж орлого 4000 юань хүрэхгүй байжээ. Харин тосгоны залуу боловсон хүчин Мижигдоржийн дагуулга дор малчид мэргэжлийн хоршоолол байгуулж, хувьцаа эзэмшигчид болж, шинжлэх ухаанчаар мал малжих арга хэлбэр нь экологийн орчныг улмаар сайжруулсан тадийгүй жуулчдыг ч ихээр татаж эхэлсэн байна.
2006 онд, 24 настай Мижигдорж их сургуулиа төгсөөд төрсөн нутагдаа буцаж, гацааны дарга болсон юм. Тухайн үед гацааны малчдын жилийн орлого 4000 юань хүрэхгүй байсан бөгөөд нийтийн дансанд ч мөнгө гэж бараг байгаагүй юм. Бэлчээрийн хуваарилалт зохисгүй асуудал оршиж байгааг Мижиг аль эрт олж мэдсэн байна.
2009 онд Мижиг хоршоолол байгуулж, 18 малчин өрхийн мал, бэлчээрт дахин зохицуулалт хийж, төвлөрүүлэн бэлчээрлүүлэх аргыг хэрэгжүүлсан бөгөөд зарим илүүдэл хөдөлмөр хүчийг бусад ажилд хуваарилжээ. Тухайн жил, хоршоололд хамрагдсан малчдын жилийн дундаж орлого10 мянган юаниас давсан юм.
2013 онд, Мижиг хоршооллын цар хүрээг цаашид өргөжүүлжээ. Тэрээр малчдаа дайчлан, мэргэжлийн мал аж ахуйн хоршоолол байгуулж, 248 малчны 26 мянга гаруй га бэлчээрийг нэг дор төвлөрсөн менежментэд хамруулж, хашаалж малжих аргыг төлөвлөгөөтэй цуцалж, малаа сэлгэж харуулах талаар төлөвлөгөө боловсруулсан байна.
Малчин Сайханчимэг хэлэхдээ, хоршоолол байгуулснаар цаг хугацааг чөлөөлж чадсан болохоор тэд сүүн бүтээгдэхүүн боловсруулах, үндэстний гар урлал боловсруулах зэрэг туслах бизнес эрхэлдэг болсон гэж баяртай ярина.
Хоршооллыг хөгжүүлэхээс гадна, тухайн нутгийн малчид үндэстний онцлогтой гэр бүлийн жуулчлалын газар байгуулжээ. Энд зочлогсод цэлгэр ногоон тал нутаг, одод түгсэн шөнийн үзэмж, үнээ саах, хонь хайчлах, морь унах, нум сум харвах, монгол гэрт хонох боломжтой юм. Бээжингээс ирсэн жуулчин Жао гуай хэлэхдээ, энэ ирээд нэг өдөр малчин болж үзлээ, бас энэхүү тал нутгийн өнөр өтгөн соёлыг гүнзгий ойлгож мэдэрлээ гэж байлаа.
"Хэрэв энд жуулчилж ирээд хонох юм бол Монгол үндэстний соёлын өдөр амт, хүн байгалийн эвсэг зохицонгуй оршин амьдардаг олон эртний зүйлүүдийг мэдэрч болно, энэ бүхэн нь бидэнд маш үнэ цэнэтэй, олдошгүй зүйлүүд байсан. Энэ удаа хүүхдүүдээ дагуулж ирээд маш олзуурхаж байна. Хүүхдүүд маань энэхүү соёлтой танилцаж, байгаль орчноо хамгаалах үзэл бодол нь дээшлүүлэх байх, зөвхөн аялал жуулчлал хийх биш, харин их юм үзэж, олныг сурсан байх гэж бодож байна. "
Өнгөрсөн жил, тус хоршооллын орлого 150 мянган юаниар нэмэгдэж, хоршоололд хамрагдсан малчдын зээлийн хэмжээ 2 сая юаниар хагссан юм. Мижигийн удирдлага дор нутгийн малчид экологио хамгаалсан, соёлоо өвлөсөн, хамтдаа баяжих замаар замнасаар байна. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ