Хятад хэлний гүүр тэмцээн болов

Д.Хүчитбаатар 2020-08-17 11:00:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

8-р сарын 16-нд, Дэлхийн дунд сургуулийн сурагчдын 13-р удаагийн “Хятад хэлний гүүр” тэмцээний ОХУ дахь шийдвэрт тэмцээн болон Оросын дунд сургуулийн сурагчдын хятад хэлний 8 дахь тэмцээн Москвад өндөрлөж, Москва, Сент-Петербург, Казань, Екатеринбург зэрэг хотын 16 оролцогч хятад хэлний ур авьяасаа сорьжээ.

Цар тахлаас болж энэ удаагийн тэмцээн нь бодит тэмцээн болон цахим тэмцээн гэх хоёр хэлбэрийг уялдуулж, өөрийгөө танилцуулах, илтгэл тавих, ур авьяасаа харуулах, Хятад Оросын соёлын тухай мэдлэгийн уралдаан зэрэг дөрвөн үе дамжуулгатай зохиогджээ. БНХАУ-аас ОХУ-д суугаа элчин сайдын яамны боловсролын зөвлөх Цао Шихай хэлэхдээ, цар тахлын хүнд нөхцөлд ОХУ-ын хятад хэлний багш сурагчид “хичээлээ зогсоосон ч сургалтаа зогсоохгүй, сурахаа зогсохгүй” байгаа шаргуу хатан зориг санааг сайшааж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ