​Хөгжлийн замыг эрч хүчээр сэлбэв

2020-09-08 22:57:25
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

8-ны үдээс өмнө Хятад улс Ковид-19-ийн цар тахлын эсрэг тэмцлийн үйл явц дахь шилдэг хувь хүн, хамт олныг шагнан урамшуулах хурал Бээжин хотноо боллоо. Хятадын дээд удирдагч Ши Жиньпин арга хэмжээнд оролцон үг хэлж, Хятад улс энэ удаа цар тахлын эсрэг тэмцэх агуу их зориг санааг бүтээсэн юм гэжээ. Ши Жинпин даргын хэлсэн үг цар тахлын эсрэг тэмцсэн Хятад улсын туршлагыг дүгнэсэн төдийгүй цар тахлын эсрэг дэлхий дахины тэмцэлд бодож сэтгүүштэй зүйл болж байгаа юм.

“Ард түмний амь насны аюулгүй байдлыг хамгаалахын төлөө бид юуг хийж чадна!”хэмээн Ши Жиньпин дарга ХКН-ын хүн төвтэй засаглалын үзэл баримтлалыг дахинтаа тайлбарласан юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирлын ахлаг зөвлөх Брюс Эливард 2-р сард цар тахлын эсрэг тэмцэж байсан Хятад улсын ажилтай танилцах үедээ : Хятад улсын авч хэрэгжүүлж буй арга нь юу байвал юугаа ашиглаж амь насыг яаж аварч чадвал тэгж аварч байна гэсэн юм.

1.4 тэрбум Хятадын иргэд эв нэгтэй тэмцэн, хүндрэл бэрхшээлийг хамт туулсан зориг санаа нь дэлхий нийтэд гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн юм. 40 мянга гаруй эмчилгээний ажилтнууд Үханьд туслан, 4 сая гаруй хорооллын ажилтнууд өдөр шөнөгүй шаргуу ажиллаж, судалгааны хүмүүс цаг мөчтэй уралдан судалгаа хийж, буухиа шууданч, ариун цэврийн ажилтан, сэтгүүлчид, сайн дурынхан зэрэг хүмүүс бүгд өөр өөрийн ажлын байрандаа шаргуу хөдөлмөрлөж байсан юм. Сербийн олон улсын улс төр эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн судлаач Катарина Закис хэлэхдээ, цар тахлын нөхцөлд бид Хятадын иргэд эв санаа нэгтэй хамтран тэмцэж, зовлон жаргалаа хамтатгаж буйг харлаа, энэ эв нэгдэлд хүндэтгэл илэрхийлье гэжээ.

Ковид-19-ийн цар тахал дэлхий дахинд мөн газар авч байгаа одоогийн нөхцөлд Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгт боломжийн хирээр туслалцаа үзүүлсээр байгаа юм. Хятад улс ДЭМБ-д хоёр удаа нийт 50 сая ам.долларын тусламж үзүүлж, 32 улс оронд 34 эмчилгээний баг томилон, 150 орон ба олон улсын 4 байгууллагад 283 удаагийн цар тахлын эсрэг тусламж үзүүлсэн бөгөөд 200 гаруй улс орон бүс нутагт цар тахлын эсрэг эд хэрэгсэл зэргийг экспортолсон юм. “Эдгээр тусламжийн ачаар дэлхийн олон мянган амь насыг аварч байгаа юм.”

“Үндэстний агуу их чанар нь хүндрэл бэрхшээл эрсдэлийн өмнө бууж өгөхгүй, ухрахгүй, зогсохгүй, өөрийн ирээдүйн хувь заяаныхаа төлөө шантаршгүй тэмцэхэд бий.” Одоогийн ертөнцийн зуун жилд тохиогоогүй өөрчлөлтийн нөхцөлд гаднын өдөөн хатгалгаа, шахалт дарамтын өмнө Хятад улс цар тахлын эсрэг тэмцсэн зориг санаагаар хөдөлгөх хүч болгон, товлосон хөгжлийн зорилт зүгээ урагшлах болно. Ши Жиньпин даргын хэлсэнчлэн, “Хятадын ард түмний сайн сайхан амьдралаа цогцолохын төлөө урагшлах алхмыг ямар ч хүн ямар ч хүчин хориглож чадахгүй юм.”

Их уншсан

холбоотой мэдээ