Ши Жиньпин: Хятадын эрдэмтэд түүхэн хариуцлага үүрэглэхийг хүсэж байна

2020-09-11 21:35:41
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

11-нд Бээжинд ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин эрдэмтэдийн хурлыг даргалан хуралдуулж, "14-р таван жил"-ийн хугацаан дахь Хятадын шинжлэх ухаан технологийн салбарын хөгжлийн талаарх санал бодлыг сонссон байна. Тэрээр онцлохдоо: өнөө Хятадын хөгжилд нүүрлээд байгаа дотоод гадаад орчинд гүнзгий мөртөө нарийн төвөгтэй өөрчлөлт гарч, улс орны ирээдүйн хөгжил нь шинжлэх ухаан технологийн шинэчлэлийг түргэтгэх талаар нэн тулгам шаардлага тавьсан байна. Хятадын өргөн олон эрдэмтэд болон шинжлэх ухаан технологийн ажилтад түүхэн хариуцлага үүрэглэж, шинжлэх ухаан технологийн өргөн уудам орон зай болон гүнц рүү тасралтгүй гавшгайлахыг хүсэж байна гэжээ.

Хятадын Инженерийн Академийн академич Шюй Куанди, Хятадын Шинжлэх Ухааны Академйн академич Яо Чизи, Ши Игүн нарын зэрэг эрдэмтэдийн 7 төлөөлөгч Хятадын шинжлэх ухаан технологийн тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлэх зэрэг асуудлаар санал санаачлага дэвшүүлсэн байна. Ши Жиньпин үг хэлсэн эрдэмтэн тус бүртэй харилцаж, шинжлэх ухаан технологийн том чухал асуудал болон шинжлэх ухаан технологийн тогтолцооны өөрчлөлт шинэчлэлийн шинэ асуудлаар гүнзгий судлан хэлэлцсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ