Хятад, Казахстаны гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийв

2020-09-12 21:06:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 9-р сарын 12-нд, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Нурсултан хотноо Казахстаны Гадаад харилцааны сайд Мухтар Талабардтай хэлэлцээ хийжээ.

Ван И: Казахстан хоорондын харилцаа нь Хятад улсын дипломат харилцаа, тэр дундаа эргэн тойрны хөршийн харилцааны тэргүүлэх чиглэл байдаг юм. Хоёр талаараа хамтран зүтгэж, амаргүй олдсон харилцаагаа сайтар хамгаалан, хоёр орны найрамдалт харилцаа ямар ч нөхцөл байдалд хэлбэрэлтгүй байж, эрүүл тогтвортой хөгжихийг батлах ёстой. Цар тахал дэгдсэний дараа манай хоёр орон харилцан бие биедээ тусалж ирлээ. Тахлын эсрэг ажил байнгын болохыг дагалдан, хоёр талаараа иж бүрэн хамтын ажиллагааг нээж, “бүс ба зам”, “гэрэлт замнал”-ыг сайтар холбон, хамтын ажиллагааны нөөц боломжийг улам сайн нээх хэрэгтэй. Казахстаны талтай төмөр зам, авто замын тээвэрлэлтийг нэмэгдүүлж, хилийн боомтын ачаа бараа нэвтрүүлэх хүчин чадавхыг дээшлүүлэх тухай шуурхай судлахад Хятадын тал бэлэн байна. Түүнчлэн тахлын эсрэг Казахстаны талд үргэлжлэн туслалцаа үзүүлэхэд бэлэн байна. Хоёр талаараа “Дижитал торгоны зам”-ын бүтээн байгуулалтыг хамтаар ахиулж, дижитал эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой. Саяхан Хятадын талын дэвшүүлсэн “Дэлхийн мэдээллийн аюулгүйн тухай санаачилга” нь дэлхийн тоон мэдээллийн аюулгүйн дүрмийг тогтоож, улмаар нээлттэй, хамтран ажилласан, аюулгүй дижитал орчныг байгуулахын төлөө юм. Тиймээс Казахстаныг оролцуулсан найрсаг улс орнууд хамтаар энэхүү үйл явцыг урагшлуулахыг урьж байна. Мөн Казахстаны талтай зөвшилцөл, зохицуулалтаа эрчимжүүлж, худал хуурмаг мэдээ мэдээлэлд хамтаар цохилт өгөхөд бэлэн байна гэжээ.

Мухтар Талабард: Цар тахлын эсрэг Казахстан, Хятад хамтран тэмцэж ирлээ. Хоёр талаараа өндөр дээд зиндааны хэлхээ холбоог баталж, найрамдалт хөршийн найрсаг харилцаагаа тасралтгүй бэхжүүлж чадлаа. Хятад улстай харилцаагаа хөгжүүлэх бол Казахстаны дипломат бодлогын тэргүүлэх чиглэл мөн. Хятад улс цар тахлын эсрэг шуурхай, эрчимтэй арга хэмжээ авч ажилласныг Казахстаны тал өндрөөр үнэлж байгаа бөгөөд Казахстанд харамгүй туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлж байна. Тахлын эсэрг ажил байнгын болж буй нөхцөлд хоёр талын байгууллага нэгжүүд, олон давхаргынхан хэвийн солилцоогоо даруй сэргээж, боомт, гаалиар нэвтрүүлэх, ачаа барааны тээвэрлэлт зэргийг сэргээн, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, худалдаа, зам харилцаа, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагаагаа улам сайн тэлж нээх хэрэгтэй. Хятад улсын санаачилсан “хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц” зэрэг санаачилга маш чухал байж, Казахстаны тал бүрэн дэмжиж байна. Дижитал тоон мэдээллийн аюулгүй байдлыг батлах бол маш тулгамдсан асуудал болохоор Хятад улсын дэвшүүлсэн “дэлхийн тоон мэдээллийн аюулгүйн тухай санаачилга”-ыг Казахстаны тал мөн дэмжиж байгаа бөгөөд үүнийг хоёр талын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болгон хамтран ажиллахад бэлэн байна гэв.

Хоёр талаараа мөн анхаарал хандуулж буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцжээ.

Их уншсан

холбоотой мэдээ