Улс орны нийтлэг хэлийг сайтар сурах нь үндэстнүүдийн ард түмний хамтын үүрэг хариуцлага

2020-09-15 13:43:36
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Улс орны нэгдсэн нийтлэг хэлийг сайтар сурч эзэмшиж, хэрэглэж ашиглах нь Хятадын Үндсэн хуульд тогтоосон үүрэг хариуцлага юм. Улс орны нэгдсэн нийтлэг хэлийг дэлгэрүүлэх нь Хятадын үндэстний хамтын үзэл танилтыг бэхжүүлэх чухал арга зам болно.

Саяхан Хятадын Үндэстний хэрэг эрхлэх үндэсний хорооны дарга Баатар гарын үсэг зурсан нийтлэл нийтлүүлж, улс орны нэгдсэн нийтлэг хэлийг сурч дэлгэрүүлэх ач холбогдлын тухай дөрвөн талаас тодорхойлжээ.

Тухайлбал улс орны нэгдсэн үг хэл үсэг бичиг бол Хятадын үндэстнүүдийн хамтаар өвлөн уламжилж, цаашид дэлгэрүүлэн хөгжүүлэх нандин өв юм. Хятад хэл, ханьз нь түүхийн Чинь Хань гүрний үеэс нэгдсэн үг хэл үсэг бичиг болсоор иржээ. Энэ нь үндэстнүүдийн ард түмний түүхийн сонголт юм.

БНХАУ байгуулагдсаны дараа, ялангуяа өөрчлөлт нээлтийн бодлогыг хэрэгжүүлснээс хойш, үндэстний цөөнхүүд төвлөрсөн нутгийн шат бүрийн олон төрлийн боловсрол хөгжихийн хирээр хятад хэл нь үндэстнүүдийн ард түмний солилцооны нэгдсэн хэрэгсэл болсоор ирсэн юм. Энэ бол түүхэн хөгжлийн жам ёс.

Улс орны нэгдсэн хэлийг сайтар сурах нь үндсэн хууль болон хууль тогтоолд тодорхой заасан үндэстнүүдийн ард түмний хамтын үүрэг хариуцлага. Дэлхийн түүхэн хөгжлийн үйл явцыг ажиглахад мөн иймэрхүү байдалтай. Ромын эзэнт гүрнээс сэргэн мандалтын дараах Их Британи, Франц улс хүртэл бүгд нэгдсэн хэлийг үндэсний танин мэдэх хэрэгсэл болгож, нэгдсэн хэл, бичгийг тухайн орны хүсэл зоригоор улс даяар сурталчлан дэлгэрүүлж байсан түүхтэй.

Улс орны нэгдсэн хэлийг сайтар сурах нь үндэстнүүд орчин үеийн хөгжилтэй нэгдэх бодит шаардлага юм. БНХАУ байгуулагдсанаас нааш үндэстний цөөнхийн нутгууд үсрэнгүй дэвшилтэй болсон хэдий ч Хятадын дундаж төвшин, ялангуяа зүүн төв нутгийнхтай харьцуулбал илэрхий зөрөөтэй байсаар юм. Үндэстний цөөнхийн иргэд шинжлэх ухааны мэргэжил сурч эзэмших төвшин дор, ажлын байрны сонголт бага зэрэг нь нэгдсэн үг хэл сурч эзэмших нь хүрэлцэхгүй байдалтай нягт холбоотой. Нийтлэг хэл нэвтрэхгүй юм бол ажиллах, амьдрах орон зай маш их хумигдамал байж, үндэсний том зах зээлд нэгдэн ороход хүндрэлтэй байж, үндэстний иргэд хил хязгаар, хөдөө нутгаас хотонд орж ажил эрхлэх, ажлын байраар хангахад харш саадад тулгарах юм.

2017 онд байгуулагдсан Хятадын үндэсний нэгдсэн сурах бичиг боловсруулах комисс бүх улсын хүрээнд нэгдсэн сурах бичиг нэвтрүүлж, 2017 онд Шиньжян Уйгурын өөртөө засах орон, 2018 онд Төвөдийн өөртөө засах оронд нэвтрүүлж эхэлсэн юм. Энэ оны намраас Өвөрмонгол, Гансу, Жилин, Ляонин, Чинхай, Сычуань мужид нэвтрүүлж байна. Өөртөө засах орон болон мужуудад бага ангийн 1 дүгээр анги, дунд сургуулийн 1 дүгээр ангиас хэл бичиг, ёс суртахуун ба эрх зүй болон түүхийн хичээлийг хятад хэлээр заах шийдвэрийг хэрэгжүүлжээ. Хятад хэлний хичээлийн сурах бичгийг нэгтгэсэн нь үндэсний цөөнхүүдийг хоорондоо харилцах, ойлголцоход тус дөхөм болно.


Их уншсан

холбоотой мэдээ