Хятад, Европын удирдагчдын видео уулзалт чухал үр дүнд хүрэв

2020-09-15 20:46:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

9-р сарын 14-ний орой Хятад улсын дарга Ши Жиньпин Европын холбооны ээлжит дарга орон Германы Канцлер Ангела Меркель, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Мишель, Европын Комиссын Ерөнхийлөгч Фон Дер Лейн нартай видео уулзалт хийсэн юм. Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 15-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үер хэлэхдээ, энэ бол он гарснаас нааш болж буй Хятад Европ хоорондын хамгийн дээд түвшний уулзалт. Мөн ч зуун жилийн өөрчлөлт болон дэлхий нийтээрээ цар тахлын нөлөөнд өртөөд байгаа нөхцөлд хийсэн Хятад Европ хоорондын стратегийн чухал уулзалт байж, олон чухал үр дүнд хүрлээ гэжээ.

Ван Вэньбинь танилцуулахдаа: Нэгд, Хятад Европ хоёр тал “Хятад, Европын газарзүйн заалтын тухай хэлэлцээр”-ийг албан ёсоор байгууллаа. Энэ нь хоёр талын худалдааг чөлөөтэй, нээлттэй байлгахыг баримталж, дүрэм журамд суурилсан олон талт худалдааны системийг дэмжих амлалтыг бүрэн харуулж, Хятад Европын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны хөгжилд шинэ түлхэц өгөх болно. Хоёрт, Хятад, ЕХ-ны хөрөнгө оруулалтын хэлэлцээр томоохон ахиц дэвшил гаргаж, энэ онд багтаан хэлэлцээрийг дуусгах улс төрийн шийдвэр зоригийг дахин нотолж, дараагийн шатанд хэлэлцээнд стратегийн удирдамж ханган, итгэл найдвар, эерэг дохиог хамтдаа гаргасан байна. Гуравт, Хятад, Европ нь байгаль орчин, цаг уурын асуудлаарх дээд түвшний яриа хэлэлцээний механизм, дижитал салбарын дээд хэмжээний яриа хэлэлцээг зохион байгуулж, Хятад Европын ногоон хамтын ажиллагааны түншлэл, дижитал хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоож, Хятад, Европын цаг уурын өөрчлөлтийг зохицуулах, дижитал хамтын ажиллагааг хамтдаа урагшлуулахаар тохиролцсон байна. Дөрөвт, олон талт үзлийг дэмжиж хэрэгжүүлэн, дэлхийн халдварын эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг хамтаар дэмжин, даяарчилсан сорилтуудыг хамтдаа даван туулж, олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулахыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн гэжээ.

Европын талаас гаргасан холбогдох асуудлын дагуу, Ши Жиньпин дарга болон ЕХ-ны орнуудын удирдагчдын оролцоотой ЕХ-БНХАУ-ын дээд хэмжээний уулзалтыг 2021 онд зохион байгуулахаар төлөвлөж байна. Ван Вэньбинь хэлэхдээ, энэ он гарснаас хойш, Хятад, Европ хоорондын дээд зиндааны хэлхээ холбоо идэвхтэй байдлаа хадгалсаар ирсэн бөгөөд хоёр тал дараагийн шатны чухал солилцооны цаг хугацаа, газар, хэлбэрийн талаар зөвшилцлөө үргэлжлүүлсээр байна гэжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ