Хятадын эдийн засгийн тогтвортой сэргэлт дэлхийд эерэг нөлөө үзүүлэв

2020-09-15 22:28:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

15-нд Хятадын үндэсний статистикийн газрын гаргасан тоо баримтад харуулснаар, 8-р сард Хятадын эдийн засаг цар тахал, үеэр усны сөрөг үр дагаврыг даван туулж, гол үзүүлэлтүүд нь сэргэлтийн зам руу орж, идэвхтэй өөрчлөлт гаран, эдийн засаг тогтвортой сэргэж байна.

Үйлдвэрлэлийн талаас авч үзвэл, 8-р сард үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын сэргэлт хурдацтай явагдсан бөгөөд орлого нь хорин сая юаниас дээших үйлдвэрлэлд дэвшилтэд технологийн үйлдвэрлэлийн жилийн өсөлтийн хурд нь аж үйлдвэрийн нийт өсөлтөөс илэрхий түргэн байна. Эрэлт хэрэгцээний талаас авч үзэхэд хэрэглээ, хөрөнгө оруулалт үргэлжлэн сайжирч байгаа бөгөөд гадаад худалдаа, гадаад хөрөнгө оруулалтын талаарх өсөлт төсөөллөөс сайн байна.

Хятадын эдийн засгийн өсөлт тасралтгүй сайжирч байгаа нь илүү өндөр түвшний нээлттэй бодлого хэрэгжүүлж байгаатай салшгүй холбоотой юм. Гуанжөүгийн экспо яармаг, үйлчилгээний худалдааны үзэсгэлэн яармаг, олон улсын импортын экспо зэрэг гадаадад нээлттэй байх гурван том индэр ажилласнаар дэлхийн эдийн засаг уналтаас гарахад итгэл зориг, эрч хүч нэмэрлэсэн юм.

Үүний зэрэгцээ, Хятад улс бараа бүтээгдэхүүн болон хүчин зүйлүүдийн эргэлтийн нээлттэй байдлаас тогтолцооны нээлттэй байдал руу шилжиж байна. Саяхан зохион явуулсан үйлчилгээ худалдааны үзэсгэлэн яармагт, Хятад улс хил дамнасан үйлчилгээ худалдааны сөрөг жагсаалтын менежментийн системийг байгуулж сайжруулан, үйлчилгээний салбарын зах зээлд нэвтрэх байдлыг өргөжүүлэхээ мэдэгдэж, тогтолцооны талаас дэлхий нийтэд Хятадын том зах зээлийг улам сайн ашиглах боломж олгосон юм.

Эдгээр нь бүгд Хятад улсын дотоодын том эргэлтээр гол цогц болгож, гадаад дотоодын хос эргэлтийг уялдуулсан шинэ хөгжлийн тогтолцоог бий болгоход дөхөм нөхцөл хангасан төдийгүй дэлхийн эдийн засгийн сэргэлтэд дэмжлэг үзүүлж байна.

Хятадын өнөөгийн эдийн засгийн үйл ажиллагааны өөрчлөлт нь голцуу сэргэлтийн чанартай өсөлт байгаа. Мөн олон улсын ээдрээ будлиантай орчин, цар тахал газар авч буй болон дотоодын урт хугацаан турших бүтцийн чанартай зөрчлийн дарамтад нүүрлэсээр байна. Гэсэн хэдий ч цаашдын чиг хандлагаас үзэхэд, эрэлт сэргэх, хөрөнгө оруулалт түргэсэх, хэрэглээ сайжрах зэрэг нь эдийн засагт үзүүлэх нөлөө аажмаар нэмэгдэж байна. Хятадын эдийн засаг хүнд байдлыг даван туулж, үргэлжлэн тогтвортой өсөж, дэлхийн эдийн засагт тогтвортой хүчин зүйл сэлбэж байна.

Их уншсан

холбоотой мэдээ