Ли Кэчян: Хятад улс нээлттэй хөгжлөө баримтална

2020-09-15 22:33:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

15-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян “Дэлхийн эдийн засгийн форумын Бизнес эрхлэгчдийн тусгай видео хурал”-д оролцох үе, энэ удаагийн цар тахал ерөөсөө өөдгүй байсан дэлхийн эдийн засгийг бүр хүнд хэцүү байдалд орууллаа. Онцгойлон олон улсын худалдаа хамгийн их сорилтод тулгарч, аж үйлдвэрийн гинжин хэлхээ саад тотгорт учирсан юм. Яг ийм нөхцөл байдалд техник, ажил төрлийн салбарын “хэлхээ холбоог мултлах” зэрэг үйлдэл нь цаг үеийн нөхцөл байдалтай нийцэхгүй бөгөөд ямар ч боломжгүй зүйл юм. Харин бид хамтдаа худалдаа болон хөрөнгө оруулалтыг чөлөөтэй байлгах, хялбарчлах үйл явцыг ахиулж, дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээ, хүмүүсийн солилцоог эртхэн сэргээхээр дамжин дэлхийн эдийн засгийг дахин “хөл дээр нь зогсоох” ёстой юм гэжээ.

Ли Кэчян хэлэхдээ, Хятад улсын эдийн засаг нэгэнт даян дэлхийтэй маш гүнзгий нэгдэн уялдаж, Хятад улс болон дэлхий дахин бүгд нэг нэгнээсээ салж чадахгүй болсон. Гадаад орчин хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамааран Хятад улс гадаадад нээлттэй байлгахаа чанд баримталж, улам олон салбараа нээлттэй болгох болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ