Америкаас өмнөд Африкт суугаа Элчин сайдыг нууцаар хорлох гээгүй

2020-09-16 10:18:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан Америкийн хэвлэл учир мэдэх хүний үгээс эшилж тэмдэглэхдээ: Америкаас өмнөд Африкт суугаа Элчин сайдыг нууцаар хорлох талаар Ираны засгийн газар бодолцож байгаа гэжээ. Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Трамп олон нийтийн харилцааны хэрэгсэл дээр зохиол нийтэлж тэмдэглэхдээ: Иранаас Америкт чиглэсэн нууц аллага юм уу бусад дайралт хийж, Солейманий үхэлд хариу авахаар төлөвлөж байгаа гэжээ. Тэрээр заналхийлэхдээ: "Иран ямарваа хэлбэрээр Америкт хийхээр байгаа ямарваа дайралт нь цөм түүнээс хэмжээлэшгүй их хариу авалтад учрах болно" гэжээ. Орон нутгийн цагаар 15-нд, Ираны засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Али Рабие дээрх мэдээллийг үгүйсгэсэн байна. Тэрээр хэлэхдээ: Америкийн засгийн газар дам яриагаар хариу тусгал гаргаж байна, энэ нь ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэх шаардлагаас болсон байж мэднэ гэжээ.

Сүүлийн үед АНЭУ болон Бахрейн зэрэг Арабын орнууд мэдэгдэхдээ: Израйльтай харилцаагаа хэвийн болгоно гэжээ. Али Рабие хэлэхдээ: Израйль Персийн буланд халдаж байгаа нь аюултай зүйл юм гэж Ираны засгийн газар үзэж байна, холбогдох орон харилцаагаа хэвийн болгосноос үүдсэн үр дагаварын бүх хариуцлагыг эрхбиш үүрэглэх хэрэгтэй гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ