​Хятад Монгол хоёр орны найрсаг харилцаа үүрд үргэлжилнэ

2020-09-16 18:07:52
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Монгол улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И 9-дүгээр сарын 15-16-нд Монгол улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын үеэр хоёр орны Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийсэн бөгөөд Ван И Монгол Улсын төрийн гурван өндөрлөгт бараалхжээ.

Монгол улсад хөл хорионы дэглэм үйлчилж буй нөхцөлд БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И айлчилж буй нь онцлог юм.

Шинэ коронавирусний цар тахал дэгдсэнээс хойш Хятад, Монгол хоёр орон харилцан бие биедээ тусалж, саад бэрхшээлүүдийг хамтдаа даван туулж иржээ. Хоёр орон өндөр түвшний харилцаа холбоогоо хадгалсны сацуу улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлсэн хэвээр байна.

Хятад улсад цар тахал дэгдсэн хамгийн хүнд цаг үед Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга онцгой айлчлал хийж, Хятад улсад дэмжлэг үзүүлж буйгаа илэрхийлэн 30 мянган хонь хандивласан бол Монголын ард түмэн Хятад улсад зориулан хандив босгох үйл ажиллагаа өрнүүлсэн юм.

Хятадын тал үүний хариуд халдвараас урьдчилсан сэргийлэх туршлага, мэдээллээ Монгол Улстай шууд хуваалцаж, эмнэлгийн хэрэгслийн тусламж үзүүлж, хоёр орны харилцаа цар тахлын шалгуурыг даван гарч, цар тахлын эсрэг хамтын тэмцлээр улам бэхэжсэн байна.

Айлчлалаар, цар тахалтай тэмцэх, хоёр талын харилцааг хөгжүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, Хятад Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргахаар хоёр тал тохиролцоонд хүрчээ. Мөн энэ айлчлалаар дэлхий дахинд дараах дохиог уламжилж байна гэж Гадаад харилцааны сайд Ван И онцоллоо.

Нэгд, Хятад улс цар тахалтай тэмцэх чиглэлд Монгол Улстай хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлэх, хоёр оронд “халдвар тархаагүй байгаа” энэ таатай үеийг хадгалах, цар тахал урт хугацаанд үргэлжилж болзошгүй тул бэлтгэлтэй байх чиглэлд хамтран ажиллах болон сэргийлэх, хяналтын ажиллагааг бэхжүүлэх, бараа бүтээгдэхүүний экспорт, импортын “ногоон гарц”-ыг түлхүү ашиглах, хоёр талын төлөөлөгчдийн айлчлалын “шуурхай сувгийг” байгуулах ажлыг түргэвчлэх, вакцин болон эмийн чиглэлээр хамтран ажиллах багтжээ. “Цар тахал яваандаа намжина. Харин Хятад Монголын найрсаг харилцаа үүрд үргэлжилнэ” гэж Ван И хэлсэн байна.

Хоёрт, Хятад улс Монголын эдийн засаг, нийгмийн хөгжил, иргэдийн амьжиргааг сайжруулахад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, нийтлэг хөгжил цэцэглэлтэд хүрэхэд Монгол улстай хөгжлийн боломж, туршлагаасаа хуваалцахад бэлэн байна. Хоёр орны давуу талууд харилцан бие биеэ нөхөж байгаа бөгөөд хамтын ажиллагааны хэтийн төлөв боломжоор дүүрэн байна. Хоёр орон цар тахлын улмаас алдагдсан цаг хугацааг нөхөж, гол төслүүдийнхээ үйл явцыг аль болох ойрын хугацаанд үргэлжлүүлнэ.

Энэхүү айлчлалын үеэр талууд өргөн цар хүрээтэй хамтын ажиллагааны талаар тохиролцоонд хүрч, “Бүс ба зам” болон Монголын “Талын зам” санаачилгын бүтээн байгуулалтыг зэрэгцүүлэх ажлыг түргэвчлэх, цэвэрлэх байгууламж, усан цахилгаан станц байгуулах, гэр хорооллын нөхцөлийг өөрчлөн сайжруулах зэрэг урьд нь тохиролцсон болон хэлэлцээний шатандаа явж буй бусад томоохон төслийг урагшлуулах, Монголын хөдөө аж ахуйн болон малын гаралтай бүтээгдэхүүн, нүүрсний импортыг өргөжүүлэх, хилийн боомтууд, хил дамнасан эдийн засгийн бүсийн хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар тохиролцсон байна.

Гуравт, хоёр улсын харилцааны урт хугацааны, эрүүл, тогтвортой хөгжлийг хангах чиглэлд хамтран ажиллана. Талууд улс төрийн харилцан итгэлцлийг үргэлжлүүлэн бэхжүүлж, хоёр талын харилцааны улс төрийн үндэсийг батжуулах, ялангуяа үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, бие биеийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх хэрэгтэй. Энэ нь олон улсын харилцааны үндсэн зарчим бөгөөд уг зарчим хоёр талын харилцааны эрүүл тогтвортой хөгжлийн үндэс суурь юм.

Хятад, Монгол хоёр орон олон улсын, бүс нутгийн асуудалд нийтлэг ашиг сонирхлыг баримталдаг учир, НҮБ болон олон талт бусад хүрээн дэх дэмжлэг, хамтын ажиллагааг бэхжүүлж, нэг талт байдал, хуваагдал, дайсагналыг эсэргүүцсэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжсэн эерэг дохиог хамтран илгээх хэрэгтэй.

Их уншсан

холбоотой мэдээ