Ядуугаас ангижруулах аялал жуулчлалын анхны галт тэрэг хөдлөв

2020-09-17 11:07:18
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

9-р сарын 16-ны 19 цаг 36 минутад, "Жин Ань-Вэнь Шань нэрэмжит" ядуугаас ангижруулах аялал жуулчлалын тусгай галт тэрэг Шанхайн 200 гаруй жуулчныг тээн, Шанхайн өмнө буудлаас хөдөлж, 14 хоног аялаад Юнь Нань мужийн Вэнь Шаний Жуан, Мяо үндэстний өөртөө засах жөүгийн Гуан Нань сяньд хүрэх болно. Энэ нь Шанхай болон Вэнь Шаний хооронд нэвтэрсэн аялал жуулчлалын анхны тусгай галт тэрэг байж, энэ онд муж дамнасан аялал жуулчлалын бодлогыг хэрэгжүүлснээс хойш Хятадын ядуугаас ангижруулах аялал жуулчлалын анхны тусгай галт тэрэг амжилттай нэвтэрснийг харуулсан байна.

Вэнь Шань бол Юнь Нань мужийн үндэстний цөөнхийн өөртөө засах жөү юм, Гуан Нань сянь бол Вэнь Шань жөүгийн ядуугаас хараахан ангижраагүй байгаа цорын ганц сянь болно. 2016 онд Шанхай хотын Жин Ань дүүрэг нь Вэнь Шаний Гуан Нань сянийг ядуугаас ангижруулахад туслах болсноос хойш, Хөхмөрний гурвалжин хойгийн бүс хийгээд Вэнь Шаний Гуан Нань сяний харилцаа улам нягтрах болсон юм. Халдвараас сэргийлэн хянах талаар хэвийн байдалд орсны дараа, Шанхай болон Юнь Наний Вэнь Шань харилцан уялдаж, муж дамнасан аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийн боломжийг ашиглаж, ядуугаас ангижруулах аялал жуулчлалын тусгай галт тэргийг төлөвлөн нэвтрүүлсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ