Хятадын эдийн засаг хурдтай сэргэж байна гэв

2020-09-17 11:12:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

16-нд "Wall Street Journal" сонины мэдээнд тэмдэглэхдээ: 8-р сард Хятадын эдийн засаг хурдтай сэргэж, жижиглэн борлуулалтын хэмжээ ноднингийн мөн үеэс нэмэгдэж, энэ оны анхны нэмэгдэлтэй сар болсноор, Хятадын эдийн засаг бүрэн сэргээд халдвараас өмнөх түвшинд хүрснийг харуулав гэжээ.

15-нд CNN-ийн мэдээний сайтад тэмдэглэхдээ: шинэ коронавирусийн халдвар ихээр дэлгэрснээр, бүх дэлхийн эдийн засаг өөдрөг бус болов, гэвч Хятадын эдийн засаг урсгалыг сөрөн өссөөр байна. Хятадын эдийн засаг нэгэнт олон сар дараалан сэргэлтийн горимдоо байж, өнөө хэрэглэгчид ч мөнгө зарах дуртай болсон байна гэжээ.

16-нд Их Британий "Financial Times" мэдээлэхдээ: Хятадад шинэ коронавирусийн уушгины халдварын шинэ тохиолдолын тоо маш ихээр буурч, засгийн газрын дэд бүтцийн төслийн тусламжаар эдийн засгийн үйл ажиллагааг дэмжсний дараа, Хятадын эдийн засгийн сэргэлтийн байдал эрчимжсэн байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ