"Шиньжяны хөдөлмөр эрхлэлт, ажлаар хангахыг баталгаажуулах" цагаан ном нийтлэв

2020-09-17 15:19:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба 17-нд, "Шиньжяны хөдөлмөр эрхлэлт, ажлаар хангахыг баталгаажуулах" цагаан ном нийтлэв.

Цагаан номд тэмдэглэхдээ, Хятадын Шиньжян хөдөлмөр эрхлэлт, ажлаар хангах ажлыг иргэдийн амьжиргааг дээшлүүлэх чухал төсөл болгон хэрэгжүүлж, ажлаар хангах сургалтыг тасралтгүй өргөтгөн, ажлаар хангах зам сувгийг идэвхтэй нээж, ажлаар хангах тоог үр ашигтай нэмэгдүүлснээр, ажлаар хангах байдал тасралтгүй сайжирч, иргэдийн орлогын түвшин тасралтгүй нэмэгдэж байна гэжээ.

Ойрын жилүүдэд, Шиньжяны хөдөлмөр эрхлэлт, ажлаар хангах ажлыг баталгаажуулах бодлого систем илүү төгөлдөржиж, хөдөлмөр эрхлэлтийн цар хүрээ тасралтгүй өргөжиж, ажил эрхлэлтийн бүтэц улам тохиромжтой болж, ажиллах хүчний соёл боловсрол эзэмшсэн хэмжээ эрс сайжирч, оршин суугчид, ажилчдын орлого тогтмол өсч байна. 2014-2019 онуудад, Шинжааны хөдөлмөр эрхлэгчдийн тоо 11 сая 352 мянга байснаас 13 сая 301 мянга болж, хөдөө орон нутгийн 2 сая 763 мянган илүүдэл хөдөлмөр хүчийг ажлаар хангав. Хотын оршин суугчдын хүн нэг бүрд ногдох орлого 23.2 мянган юань байснаас 34.7 мянган юаньд хүрч, хөдөө тосгоны оршин суугчдын хүн нэг бүрд ногдох орлого 8724 юань байснаас 13100 юань болж өссөн хэмээн цагаан номд тэмдэглэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ