"Бүс ба зам" болон улс орнуудын хөгжлийн стратегийг холбох ажлыг дэмжинэ

2020-09-17 15:35:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

9-р сарын 16-нд, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И ШХАБ-ын гишүүн орнуудын гадаад харилцааны сайд нарын хуралд оролцож, ОХУ, Казахстан, Киргиз, Монгол улсад хийсэн айлчлалаа өндөрлүүлэв. Тэрээр айлчлалын үеэр талуудтай халдварын дараах харилцаа, хамтын ажиллагааны талаар тохиролцсон нийтлэг ойлголт, үр дүнгийн талаар хэлэхдээ, талууд "Бүс ба зам" санаачилгыг улс орнуудын хөгжлийн стратегитай холбох үүргийг үргэлжлүүлэн урагшлуулан, үйлдвэрлэлээ сэргээн, бүс нутгийн ард иргэдэд үр өгөөжөө хүргэнэ гэжээ.

Ван И: Талууд дээд түвшний төлөвлөгөө сайтар боловсруулж, бүх салбарын хамтын ажиллагааны шинэ маршрут гаргах; хамтын ажиллагааны систем, механизмыг боловсронгуй болгож, "Бүс ба зам" -ыг хамтран бүтээн байгуулах шинэ тавцан байгуулах; ашиг сонирхол ба нэмэлт хэрэгцээнд нийцүүлэн, “Бүс ба зам” санаачилгын хүрээнд хамтын ажиллагааны шинэ хөдөлгүүрийг эхлүүлэх; харилцан уялдаа холбоо, боловсон хүчний солилцоог дэмжиж, "Бүс ба зам" -ын хамтарсан бүтээн байгуулалтын шинэ сувгуудыг нээх болно гэжээ.

Хятадын тал улс орнуудад дотоодын томоохон эргэлтээр гол болгосон, гадаад дотоод хоёр урсгалыг дэмжсэн хөгжлийн шинэ байдлыг бий болгож буй тухай танилцуулав. Талууд: Энэ нь дэлхийн улс орнуудад илүү өргөн зах зээлийн орон зай болон хамтын ажиллагааны боломж олгох болно. Хятад улсын найрсаг хөрш орон, стратегийн түнш болсны хувь талууд хамтран хүчин зүтгэж, Хятад болон улс орнуудын харилцааны хөгжлийн "хурдасгуур" байж, хоёр талын хамтын ажиллагааг "хурдасгах"-ыг хүсэж байна гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ