Хүн төрөлхтний хамтын цогц байгуулахад хүч сэлбэх болно

2020-09-17 18:31:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И ШХАБ-ын гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хуралд оролцоод, ОХУ, Казахстан, Киргиз, Монгол улсад айлчлах хугацаандаа Синьхуа агентлагийн сурвалжлагчид ярилцлага өгсөн юм. Уг ярилцлагаас товчлон хүргэе.

Сурталчлагч: Та дөрвөн оронд айлчлан цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааны талаар ямар шинэ тохиролцоонд хүрэв. Хөрш орнуудтай эрүүл мэндийн хамтын цогц байгуулах талаар хэрхэн тохиролцов?

Ван И: Цар тахал дэгдсэнээс нааш, БНХАУ ОХУ, Казахстан, Киргиз, Монгол зэрэг хөрш орнуудтай зовлон жаргалаа хамтатган, харилцан туслалцаж, цар тахлын эсрэг үр ашигтай хамтран ажиллаж ирсэн юм. Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хоёрдугаар сард Хятад улс цар тахлын эсрэг тэмцэж буй чухал үед БНХАУ-д айлчилж дэмжлэг үзүүлсэн юм. Ши Жиньпин дарга ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Киргизийн ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков нартай утсаар байнга ярилцаж, цар тахлын эсрэг хамтын тэмцлийн талаар төлөвлөж ирсэн юм. Хятад улс эдгээр дөрвөн оронтой цар тахлын эсрэг тэмцэлд харилцан туслалцаж ирэв. Хятадын тал уг дөрвөн оронд эмчилгээний баг, нэгдсэн ажлын хэсэг томилох буюу видео хурлын хэлбэрээр цар тахлаас сэргийлэн хамгаалах, эмчлэх туршлагаа солилцож ирэв. Энэ удаагийн айлчлалын үеэр, талууд Хятадын талын дэмжлэг туслалцаад талархаж байгаагаа илэрхийлж, "Зовох цагт нөхрийн чанар танигдана" гэгчийг тодорхой харуулсан гэж үзэж байлаа. Төв Азийн зарим орны найзууд КОВИД-19 халдварын эсрэг хятад уламжлалт эмчийг хэрэглэн, эдгэрч дархлаатай болоход чухал үүрэг гүйцэтгэсэн гэж ярьж байна.

Айлчлалын хугацаанд би олон орны гадаад харилцааны сайд нартай цар талахын эсрэг тэмцэхэд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх талаар санал солилцон “Цар тахлын эсрэг халхавч”, “Эрүүл мэндийн торгоны зам”, “Эрүүл мэндийн хамтын цогц” байгуулах талаар тохиролцсон. Нэгт, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, ДЭМБ-ийн цар тахлын эсрэг хамтын ажиллагааг зохицуулах чухал үйлдлийг эрс дэмжиж, цар талхыг улс төржүүлэх, вирусийг аль нэг улс орны нэрээр нэрлэхийг эсэргүүцэх. Хоёрт, цар тахлын эсрэг тэмцлийн ололт амжилтыг бэхжүүлэх. Хятадын тал олон орны цар тахлын эсрэг тэмцэлд чадлынхаа хэмжээнд туслалцаа үзүүлж, эд материал нийлүүлэх, мэргэжлийн хүмүүсийг бэлтгэх, туршлага солилцох, эм бэлдмэлийг судлан хөгжүүлэх талаар хамтран ажиллах зэрэг талаар ч туслалцаа үзүүлэн, талуудтай халдварт өвчний талаар мэдээлэл солилцох механизм байгуулах. Гуравт, вакцин судлан хөгжүүлэх, үйлдвэрлэх, нийлүүлэх талын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх. Хятадын тал вакциныг хөрш орнуудад хүртээмжтэй байлгах талаар хувь нэмэр оруулах. Дөрөвт, хятадын уламжлалт эм эмнэлгийг нээн хөгжүүлэх талаар хамтын ажиллагаа өрнүүлэх. Хятадын тал олон орны шаардлага хэрэгцээний дагуу хятад анаагаахын эм бэлдмэл ашиглахыг түгээмэлжүүлж, хүн ардын эрүүл мэндийг хамтаар хамгаалах зэргээр тохиролцов.

Сурталчлагч: Цар тахлын дараах олон орны хэлхээ холбоо хамтын ажиллагааг хэрхэн үнэлэх бэ? Айлчлалын хугацаанд Хятадын тал талуудтай “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалт, үйлдвэрлэлээ сэргээх талын асуудлыг хөндсөн үү?

Ван И: Халдварт өвчин урт хугацаанд, байнгын сэргийлэх арга хэмжээ авч буй нөхцөлд Хятадын тал дипломат хэлхээ холбоогоо аюулгүй, дэг журамтайгаар сэргээж байна. Ши Жиньпин дарга олон орны удирдагчидтай утсаар, видео хэлбэрээр харилцаж байна. Саяхан Европын холбооны удирдагчидтай видео хэлбэрээр уулзалт зохион байгуулж, удалгүй НҮБ байгуулагдсаны 75 жилийн ойн арга хэмжээнд видео хэлбэрээр оролцохоор байна. Би ч ажил нэгтэнтэйгээ Европ тив, хөрш орнуудад айлчилж байна. Бид бас шинэ үүргийн шаардлагын дагуу цаашдын хэлхээ холбоогоо төлөвлөх болно. Байдлын өөрчлөлтийн дагуу бид олон хэлбэрээр дипломат ажиллагаагаа ахиулж, талуудтай байнгын хэлхээ холбоо хамтын ажиллагаатай байж, цар талахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах ажил байнгын болж байгаа нөхцөлд хэлхээ холбоогоо эрчимжүүлэн хамтын ажиллагаагаа өргөтгөх болно.

Айлчлалын үеэр, Хятад улс талуудтай цар тахлаас нааш олон салбарын хамтын ажиллагааны шинэ онцлог, туршлагаа нэгтгэн дүгнэж, “Бүс ба зам”-ыг хамтаар бүтээн байгуулахыг олон орны хөгжлийн стратегитай уялдуулан хөгжүүлэх, үйлдвэрлэлээ сэргээж бүс нутгийн орнуудын ард олонд хүртээмжтэй байлгах талаар зөвшилцсөв. Нэгт, дээд давхаргын төлөвлөлтийг сайтар хийж, олон салбарын хамтын ажиллагааны шинэ замын зургийг төлөвлөх. Хоёрт, хамтын ажиллагааны систем, механизмыг боловсронгуй болгож, “Бүс ба зам”-ыг хамтаар бүтээн байгуулах шинэ индрийг бий болгох. Үүнд хилийн боомтын цар тахлаас хамгаалах нэгдсэн системийг бүрдүүлэн, “Бүс ба зам”-ын байгуулалтад хөрөнгө хуримтлуулах, цар тахлаас сэргийлэх зэрэгт тал бүрээр дэмжлэг үзүүлэх. Гуравт, ашиг тус болох шаардлагад үндэслэн “Бүс ба зам”-ыг хамтаар бүтээн байгуулалтын шинэ хөдөлгөгч хүчийг бий болгох. Хятадын тал олон орны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг импортлохоо өргөтгөхөд бэлэн байна. Олон орнууд Хятадын импортын экспогийн гуравдугаар яармагт оролцож, Хятад улсын зах зээлээ өргөтгөж байгаа боломжийг ашиглахыг сайшааж байна. Хятад улс олон орны дижитал эдийн засгаа хөгжүүлэхийг дэмжиж, 5G, их өгөгдөл, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, цахим бизнес, мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг өргөтгөх, “дижитал торгоны зам”-ыг хамтаар байгуулахад бэлэн байна. Дөрөвт, дэд бүтцээ харилцан холбох, хүмүүнлэгийн хэлхээ холбоог ахиулж, “Бүс ба зам”-ыг хамтаар байгуулах шинэ хонгил нээх. Хятад-Казахстан, Хятад-Европын галт тэрэгний үйлдлийг бүрэн ашиглахаар тохиролцсов. Хятад, Киргиз хилийн боомтын бараа тээвэрлэлтийн чадавхыг сэргээхээ мэдэгдсэн. Одоо болоход Хятадын талын 2000 гаруй мэргэжилтэд урилгаар Төв Азид хүрч үйлдвэрлэлээ сэргээх ажилд оролцож байна. Хятад, Казахстан ч үйлдвэрлэлээ сэргээх төлөвлөгөөг эхлүүлсэн. Хятадын тал бас цар тахлын байдлыг үндэслэн Төв Азийн орнуудтай агаарын аяллаа сэргээж, хоёр талын хэлхээ холбоонд дөхөм үзүүлэх болно. Цар тахал хамгийн хүнд үед ч Хятад, Оросын агаарын шугам тасалдаагүй, хилийн тээвэр ч тасалдаагүй. Халдварт өвчний байдлын дагуу, хоёр талын хамтын ажиллагааны төслийн 90 хувь нь нэгэнт үйлдвэрлэлээ сэргээгээд байна. Энэ удаа хоёр талаараа бас хүмүүсийн солилцоо болон бараа бүтээгдэхүүний гүйлгээнд дөхөм үзүүлэх төлөвлөгөө гаргасан. Хятад, Монгол ложистикийн “ногоон гарц”-ын дэд бүтцийг сайжруулах, шаардлагатай зорчих хүмүүсийн хэлхээ холбоонд дөхөм үзүүлэх “шуурхай гарц” ажиллуулах болно.

Хятадын тал бас талуудад Хятадын хөгжлийн шинэ үеийн талаар танилцуулж, гадаадад нээлттэй байх түвшнээ тал бүрээр дээшлүүлж, улсын дотоодын эргэлтээрээ гол болгосон, гадаад дотоодын эргэлтээр харилцан тус дөхөм болгох шинэ байдлыг бий болгож байна. Энэ нь дэлхийн олон оронд өргөн зах зээлийн орон зай, хамтын ажиллагааны боломж хангах болно гэж талууд үзэж байна. Хятад улсын найрсаг хөрш, стратегийн түнш болсны хувьд талууд Хятадын хөгжлийн шинэ боломжоос ашиг олохыг хүсэж байна. Хамтаар хүчин чармайлт гаргаж, Хятад улс болон талуудын харилцааны хөгжлийг түргэтгэхийг хүсэж байна.

Их уншсан

холбоотой мэдээ