Ши Жиньпиний анхаарлын төвд байдаг Хатан гол

Д.Хүчитбаатар 2020-09-17 20:54:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хатан голыг Хятадууд ээж гол гэдэг бол энэхүү голын шавар шороо, эгц эрэг, урсгал тасалдах зэрэг асуудал нь хэдэн мянган жилийн турш Хятадын ард түмний өмнө тавигдсаар ирсэн хүндрэл сорилт юм.

ХКН-ын 18-р их хурлаас хойш, Ши Жиньпин хэдэн удаа Хатан голын урсгал дагуу бүсүүдэд ажилласан юм. Өнгөрсөн оны 9-р сарын 18-нд хуралдсан тусгай сэдэвт семинарт Хатан голын урсгал дагуу бүсийн экологи хамгаалалт болон чансаатай хөгжлийг үндэсний чухал стратеги болгосон юм.

Хатан гол нь Хөхмөрөн, Лань Цан Жян мөрөнтэй хамт бүгд Хөхнуур Төвөдийн өндөрлөгөөс эх авсан байдаг. 2016 онд, Ши Жиньпин Хөхнуур мужид ажиллахдаа тусгайлан Хатан голын эх авсан газрын экологийг хамгаалахыг онцолсон байдаг.

2016 онд, гурван мөрний эх авсан газарт Хятад улс үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн анхны туршиц бүсийг багуулж, 120 мянган квадрат километр талбай бүхий газарт төв засгийн газраас шууд нэгдэлтэй удирдлага явуулж, тусгай хамгаалалтад авсан юм.

Хатан голын дээд урсгал дагуу орших Чи Лянь Шань уулан бүсэд маш баялаг ашигт малтмалын нөөцтэй бол өмнө нь их олон хүмүүс хууль бусаар олборлолт явуулж, тухайн нутгийн экологийг ноцтой эвдсэн байна. Ши Жиньпин олон удаа заавар өгч, уур уурхайг бүхнийг зогсоож, хүний хөл хорьсон юм. Өнгөрсөн оны 8-р сард, Тэрээр Ганьсү мужид ажиллахдаа Чи Лянь Шань уулын экологи хамгаалалтын төв бүсэд байрлах Шаньдань адуу малжлын талбайд хүрч, экологийн хамгаалалт, сэргээлтийн ажил байдлыг шалгасан бөгөөд тогтвортой хөгжил дэх экологи хамгаалалтын чухал чанарыг онцолсон юм.

Харин Чиньлин нуруу бол Хөхмөрөн болон Хатан голын сав газрын зааг шугам байж, экологийн аюулгүйн чухал халхавч болж байдаг. 2014-2018 онуудад Чиньлин экологи хамгаалалтын асуудлаар Ши Жиньпин зургаа удаа чухал заавар өгч, тухайн бүсэд хууль бусаар барилга байгууламж байгуулж буйг туйлбартай засаж өөрчлөх хатуу тушаал өгсөний ачаар өнөөдөр тухайн бүсийн экологи маш сайн сэргэж чаджээ.

Энэ оны 4-р сард, Ши Жиньпин Шааньши мужид ажиллахдаа хамгийн түрүүнд Чиньлин нурууны Ньюбэй үндэсний экологийн дархан цаазтай бүсэд хүрч ажиллан, өнгөрснөөс сургамж авч, буруугаа залруулж, дутуугаа нөхөн, хуучин замаараа дахин явахгүй байхыг сануулсан юм.

Их уншсан

холбоотой мэдээ