Ши Жиньпин: залуу нас ба цаг үедээ хариуцах хэрэгтэй

2020-09-18 15:53:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын нам ба төрийн удирдагч Ши Жиньпин 17-ны өдөр Хунань Их Сргуулийн Юэлү академид ажилласан юм. Ши Жиньпин академиас гарах үедээ сургаар хүрэлцэн ирсэн багш сурагчтай уулзсан байна.

Юэлү академи нийтийн он тооллын 976 онд байгуулагдсан Хятадын эртний 4 том академийн нэг болох бөгөөд дэлхийн дээд боловсролын түүхэн дэх ховорхон байдаг мянган жилийн түүхтэй эртний соён гэгээрүүлэгч хүрээлэнгийн нэг болох юм, мөн ч Хятадын соёлын түүхэн дэх үзэл санаа, шинийг бий болгох бааз болох юм. Энд Ши Жиньпин сурагчдад хандан хэлэхдээ: Юэлү академи ерөөс миний бодлоос гараагүй, Хунаньд чадварлаг боловсон хүчин маш олноор түрэн гарч, эх орондоо хүчин зүтгэсэн юм. Өнөөгийн энэ баатрууд бий болж буй эрин цаг үед залуучууд энэ зориг санааг уламжлан хөгжүүлж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтад хувь нэмэрээ оруулахыг хүсэж байна гэжээ. Тэрээр хэлсэн үгэндээ: “Та бүхэн эрин үетэй уралдан эрч хүчээ нэгтгэж, амьдрал, үнэт зүйлсийн талаар төлөвшсөн үзэл бодлыг бий болгож, сайн сайхан амьдралаа бүтээн байгуулахыг хүсэн ерөөе” гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ