​Олон улсын аж үйлдвэрийн үзэсгэлэн яармаг өндөрлөв

2020-09-20 15:23:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

5 хоног үргэлжилсэн 22 дахь удаагийн Хятадын олон улсын аж үйлдвэрийн яармаг 19-ний өдөр Шанхайн үндэсний үзэсгэлэнгийн төвд өндөрлөв.

22 дахь удаагийн Хятадын олон улсын аж үйлдвэрийн яармагийг Аж Үйлдвэр, мэдээллийн технологийн яам, Худалдааны яам, Шинжлэх ухаан, технологийн яам, Хятадын Шинжлэх ухааны академи, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.

Энэ жил цар тахлаас урьдчилан сэргийлж хянах ажлыг байнгын чанартай болгосон нөхцөлд үндэсний зэрэглэлийн аж үйлдвэрийн үзэсгэлэн яармагийг анх удаа зохион байгуулж байгаа нь энэ юм. Уг яармаг " Ухаалаг, холболдсон- эрч хүчээр сэлбэсэн үйлдвэрлэлийн шинэ хөгжил" сэдвийн хүрээнд нийт 9 мэргэжлийн үзэсгэлэн гаргажээ. 22 улс орон бүс нутгийн 2238 аж ахуйн нэгж үзэсгэлэн худалдаанд оролцсон бөгөөд үүнээс гадаадын болон гадаадын хөрөнгө оруулалттай компани 20 орчим хувийг эзэлж байна.

Энэ удаагийн үзэсгэлэн яармагт 500 орчим шинэ технологи, шинэ бүтээгдэхүүнийг анх удаа дэлгэн үзүүлсэн бөгөөд түүхэн дэх хамгийн их төвлөрсөн үзүүлэлт болжээ. Үзэсгэлэн яармагтай танилцсан мэргэжлийн хүмүүсийн тоо өнгөрсөн жилтэй харьцуулахад 4.3% -иар өссөн байна.

Энэ жилийн шинэ бүтээгдэхүүнүүдээс гадаадын брэнд, дотоодын төхөөрөмжийн судалгаа, үйлдвэрлэл Хятад улсад төвлөрөх хандлагатай байна.

Их уншсан

холбоотой мэдээ