Европын орнуудад Ковид-19-ийн хоёр дахь давалгаа эхэллээ

2020-09-20 15:46:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн үеийн статистик тоо баримтаас үзвэл,Европын төв нутгийн цагаар 19-ний өдрийн 15 цаг 28 минутыг хүртэл, дэлхий нийтэд Ковид-19-ийн халдвар авснаар оношлуулсан хүн өмнө өдрөөс 312043 нэмэгдэж, нийт 30369778 боллоо. Үүнээс 948795 хүн нас баржээ。

CNN сайт 19-ний өдөр дэлхийн эрүүл мэндийн зөвлөхийн олон улсын тохиромжтой эмчилгээний байгууллагын ерөнхийлөгч Уильям Хаселтиний нийтлэлийг нийтэлсэн байна. Уг нийтлэлд : Олон нийтийн дархлаа гэж нэрлэгддэг нь зөвхөн уран зөгнөл төдий юм. Ковид-19-ээр дахин өвчлөх эрсдэлтэй гэдгийг хүмүүс итгэх шаардлагатай, олон нийтийн дархлаа гэдэгт найдаж болохгүй гэжээ.

Дэлхийн хэмжээнд Америк Мексикийн хилийг хаах хугацааг дахин сунгахаар шийдвэрлэсэн бөгөөд Их Британи өөрийгөө тусгаарлах дэглэмээс зөрчигсдийг хуулиас зөрчсөнөөр шийтгэнэ гэжээ. Испани Франц зэрэг оронд ч тахлаас урьдчилан сэргийлж хянах эрчимтэй бодлогуудыг хэрэгжүүлж байна.

БНСУ, Турк зэрэг Азийн орнуудад халдвар авсан хүний тоо нэмэгдэх хандлагатай болж байгаа бөгөөд Тунис зэрэг Африкийн орнуудад ч өдөрт халдвар авснаар оношлуулсан хүний тоо эрс нэмэгдэж байна.

Их уншсан

холбоотой мэдээ