АНУ-д Ковид-19-ийн вакцин үйлдвэрлэх, түгээхэд мөнгө төгрөг дутаж байна

2020-09-21 15:07:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Тухайн орон нутгийн цагаар 9-р сарын 18-ны өдөр, Америкийн ерөнхийлөгч Трамп: ирэх оны 4-р сар гэхэд "Америкийн хүн нэгбүрд" хангалттай хэмжээний Ковид-19-ийн вакцин үйлдвэрлэж, эхний ээлжийн вакциныг энэ оны сүүлээр баталсны дараа даруйхан хуваарлахаар төлөвлөж байсан юм гэжээ.

Гэсэн хэдий ч энэ нь АНУ-ын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн захирал Редфилдийн Ковид-19-ийн вакцины талаар урьд нь хэлсэн үгтэй зөрчилдөж байна. CNBC-ийн мэдээлснээр, Редфилд 9-р сарын 16-нд, ирэх оны 2 улиралын сүүч буюу 3-р улиралд Ковид-19-ийн вакцины томоохон цар хүрээтэй вакцины тарилгыг төлөвлөж байна гэж олон нийтэд илээр мэдэгдсэн юм.

Тэгвэл, ирэх оны 4-р сард, Америкийн олон нийтэд Ковид-19-ийн вакцины тарилга хийх боломжтой уу?

Саяхан АНУ-ын олон нийтийн эрүүл мэндийн албан тушаалтнууд бүх америкчуудад зориулж Ковид-19-ийн вакцин үйлдвэрлэх, түгээх их хэмжээний хөрөнгө мөнгө дутмаг хэвээр байна гэж мэдэгджээ.

Их уншсан

холбоотой мэдээ