21-ний өдрийн байдлаар халдвар авсан 6 тохиолдол бүртгэгдэв

2020-09-22 11:01:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

22-нд, Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны гаргасан цар тархлын тухай тайланд харуулснаар, 21-ний өдрийн 0-24-ний цагийн хооронд 31 муж болон Шинжяны үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын группийн тайланд, коронавирусийн халдвар авсан 6 шинэ тохиолдол, өвчний шинж тэмдэггүй 15 тохиолдол бүртгэгдсэн бол хилийн чанадаас зөөвөрлөж ирсэн буюу шинээр нас барсан тохиолдол гараагүй.

Мөн өдөр 13 халдвар авсан тохиолдол эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд ажиглалтад байсан 421 хүн хяналтаас гарсан бол хүнд өвчтөн өмнөх өдрөөс 1 тохиолдол нэмэгджээ.

Одоогийн байдлаар, хилийн чанадаас зөөвөрлөж ирсэн 166 тохиолдол байгаа бөгөөд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Халдвар авсан нийт 2748 тохиолдол бүртгэгдсэнээс, нийт 2582 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол нас барсан хүн гараагүй байна.

9-р сарын 21-ний 24:00 цагийн байдлаар, 31 муж болон Шинжяны үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын группгийн ирүүлсэн мэдээллээр, одоогоор халдвар авсан 166 тохиолдол байгаа бол нийт 80497 хүн эдгэрч, 4634 хүн нас баржээ. Нийт оношлогдсон тохиолдол 85.297-д хүрсэн бөгөөд одоогоор сэжиглэгдсэн тохиолдол алга байна. Мөн халдвар авсан хүмүүстэй ойр дотно байсан нийт 827,716 хүн байгаа бөгөөд 6653 хүн эмчилгээний ажиглалтад байсаар байна. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ