Шинэ коронавирусийн халдвараас дэлхийн хөгжлийг харах нь

2020-09-22 20:29:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Шааньшигийн багшийн их сургуулийн түүх соёлын дээд сургуулийн Профессор Юй Гэнже

Бидний мэдэж буйгаар энэ удаагийн хижиг бидний амьдралыг маш их нөлөөлсөн юм. Энэ бол дэлхийн хоёрдугаар дайны дараах хамгийн өргөн нөлөөтэй өвчин тахал гэж нэрлэж болно. Энэ нөлөө нь хүн төрөлхтний эрүүл мэндэд заналхийлэл учруулж буйгаас гадна олон орны эдийн засгийн үйлдвэрлэлийг ноцтой нөлөөлсөн юм. Зарим хүмүүсийн хэлснээр дэлхийн нягт хамтын ажиллагаа үүнээс болж хязгаарлагдаж, олон орнууд үүнээс болж өөрийн орны ашиг сонирхолд түлхүү анхаарал хандуулж, олон улсын солилцоо хамтын ажиллагаа ч үүнээс болж багасаж байна. Энэ удаагийн хижгээс болж даяаршлын эсрэг урсгал гарч мэднэ гэжээ.

Үнэнийг хэлэхэд, даяаршлыг сэжиглэх асуудал анхнаасаа байсаар ирсэн юм. Сүүлийн хэдэн жилд даяаршлын эсрэг урсгал эхлэн гарч, олон оронд популизм газар авч, барууны хүчин толгойгоо өндийлгөж, худалдааны дайн дэгдсэн юм. Шинэ коронавирусийн хижиг нь даяаршлын эсрэг урсгалыг шууд үүсгээгүй, гэвч тэр нь уг урсгалын хурдасгуур болсон юм.

Их уншсан

холбоотой мэдээ