Ши Жиньпин: Улс орнуудын тэгш байдлыг хангах ёстой
Хятад улсын дарга Ши Жиньпин 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн 75-р чуулганы ерөнхий мэтгэлцээнд чухал үг хэллээ.
Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, дэлхийн засаглалын тогтолцоо зөвшилцөн хамтаар бүтээн байгуулж, хуваалцах зарчмын дагуу улс орнуудын эрх боломж дүрэм журмын тэгш байдлыг хангаж, дэлхийн улс төр эдийн засгийн өөрчлөлтөд нийцэж, дэлхийн сорилтыг даван туулах бодит хэрэгцээг хангаж, энх тайванч хөгжил, хамтран ажиллаж, хамраар ялалт байгуулах түүхийн чиг хандлагад нийцэх ёстой. Улс орнуудын хооронд зөрчил маргаантай байдаг нь хэвийн байдал бөгөөд зөвшилцлөө зүй зохистой зохицуулах хэрэгтэй. Улс орон хоорондоо өрсөлдөөн байж болно, гэхдээ эерэг бөгөөд хор хөнөөлгүй байх ёстой. Ёс суртахууны доод шугам, олон улсын хэм хэмжээг хадгалах ёстой. Том улс нь үүрэг хариуцлагаа ухамсарлах ёстой гэжээ.