​Цар тахлын тухай гадаадын хэвлэлийнхэн нийтлэл гаргав

2020-09-23 17:28:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өдгөө Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлж хянах ажилд үе шатны чанартай чухал амжилтад хүрч, олон салбарын ажил төрөл үйлдвэрлэлээ сэргээн хэвийн байдлаа орж, их дээд дунд бага сургуулиудын танхимын хичээл эхэлсэн байна. Хятад цар тахлыг хэрхэн таслан зогсоож, Ковид-19-ийг ялсан тухай гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлэхдээ, Хятад улсын амжилт нь урьдчилан сэргийлж хянах талаарх засгийн газрын хатуу чанга уарга бодлого болон ард түмний дэмжлэгээс салшгүй юм гэжээ.

Хятад улсын амжилт нь цар тахлаас урьдчилан сэргийлэх хатуу бодлого болон ард түмний итгэл найдварт түшиглэсэн юм гэж АНУ-ын “Мэдээний долоо хоног тутмын сэтгүүл” мэдээлсэн байна. 8-р сард Үханьд олон хүмүүс сэлж байлаа. Хятад улсын нөхцөл байдал нь Америк, Энэтхэг зэрэг оронтой харьцуулбал маш их ялгаатай гэжээ. Цар тахал анх дэгдсэн үед Хятад улс маш хатуу бодлого хэрэгжүүлж, хэдхэн хоногт түр эмнэлэг байгуулж, өргөн цар хүрээнд хүмүүсийг шинжилгээнд хамруулан, өвчтөнтэй ойр харилцсан хүмүүсийг илрүүлж хяналтдаа авсан юм. Хятад улс маш амжилттай ажиллалаа гэжээ.

Энэ талаар Америкийн “Шинжлэх ухаан” сэтгүүлд ч дэлгэрэнгүй мэдээлжээ.

Хятад улс Ковид-19-ийг хэрхэн ялсан тухай Тайландын “Банкок шуудан сонин” мэдээлэхдээ, Хятад улс гурвахан сарын хугацаанд цар тахлыг даван туулж чадсан нь хүчтэй удирдлага, урьдчилан сэргийлж хянах бүх талын нэгдсэн механизм болон олон нийтийн дэмжлэгт түшиглэсэн юм. Цар тахлын үед Хятад улс маш уян хатан, тохиромжтой, бие даасан үзэл баримтлалыг баримтлан ажиллалаа, барууны орнууд харин бодлогын талаар бүтэлгүйтсэн гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ