АНУ-ын төлөөлөгчийн хорон санаатай өдөөн халдлагыг эрс няцаав

2020-09-25 14:02:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

24-нд, БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жүнь Аюулгүйн зөвлөлийн цар тахлын дараах дэлхийн засаглалын дээд хэмжээний видео хурлын үеэр хэлсэн үгэндээ, АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч НҮБ болон Хятад руу чиглэсэн хорон санаатай өдөөн халдлагыг эрс няцаасан байна.

Жан Жүнь хэлэхдээ, Аюулгүйн зөвлөлийн олонх гишүүд олон талт үзлийг баримтлан, эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриалж байна. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн ерөнхий нийтлэг ойлголтыг тусгаж байна. Харамсалтай нь АНУ-ын төлөөлөгч хурлын уур амьсгалыг эвдсэн үг яриаг дахин гаргалаа. Хятадын тал АНУ-ын үндэслэлгүй зэмлэлийг эрс эсэргүүцэж байна. Сүүлийн хэсэг хугацаанд, Америкийн зарим улс төрчид бусад улс орон болон НҮБ-нд өдөөн хатгалга, дарамт шахалт үзүүлж байна. Иймэрхүү үйлдэл нь вирусыг дарж чадахгүй мөртөө буцаад халдварын эсрэг дэлхийн эв санаа нэгтэй хүчин чармайлтад ихээхэн саад учруулж байна. Үүний эсрэгээр Хятадын ард түмэн ХКН-ын удирдлага дор эв нэгтэй тахлын эсрэг тэмцэж байгаа бөгөөд бид асар их гарз хохирол, хүчин чармайлт гаргасан гэдгийг олноороо харж байгаа. Хятад улс дэлхий дахинд дэгдсэн цар тахлын эсрэг тэмцэлд жинтэй чухал хувь оруулсан гэдгийг ч дэлхий дахин хүлээн зөвшөөрч байгаа гэжээ.

Тэрээр хэлэхдээ, АНУ-ын цар тахлын эсрэг тэмцэл бүтэлгүйтсэн гол шалтгааныг өөрөө хийсэн зүйл гэдгийг АНУ ойлгох ёстой. Одоогийн байдлаар АНУ-д бараг 7 сая хүн оношлогдсоноос 200 мянга гаруй хүн нас бараад байна. АНУ-д дэлхийн хамгийн тэргүүний анагаах ухааны дэвшилтэд технологи, хамгийн бүрэн бүтэн эмчилгээний системтэй байж, яагаад оношлогдсон ба нас баралт хамгийн олон орон болов? АНУ-тай зэрэг цагт халдвар дэгдсэн олонх орнууд уг тахлыг үр дүнтэй хяналтдаа авсан байхад АНУ яагаад үүнийг хийж чадахгүй гэж ? АНУ-ын өөрийн гаргасан статистик тоо баримтаас харахад, АНУ дахь цөөнх гаралтай хүмүүсийн дунд халдвар авсан хэмжээ, нас баралтын түвшин өндөр байгаа нь бусад хүн амын харьцалтай нийцэхгүй байна, яагаад ? үүний цаанах гол шалтгаан нь юу вэ? АНУ-ын зарим улс төрчид бусдыг буруутгахаасаа өмнө эдгээр асуултанд шударга хариулт өгөх ёстой. Хэрэв хэн нэгэн нь үүнийг хариуцах юм бол АНУ-ын зарим улс төрчид байх ёстой гэжээ.

Жан Жүнь хэлэхдээ, бусдыг буруутгаад өөрийнхөө асуудлыг шийдэж чадахгүй, бүр цаашлаад улам л буруу замаар замнах болно гэдгийг АНУ ойлгох ёстой. Том гүрний хувьд холыг харсан байх ёстой. Өнөөдөр дэлхий ертөнц хүндрэл бэрхшээлтэй тулгарч байна, том гүрний хувьд өөрийн хариуцах ёстой үүргээ гүйцэтгэх хэрэгтэй. Бусад орнуудын нэгэн адил Хятад улс АНУ-ыг дэлхийн энх тайван, хүн төрөлхтний хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулахыг чин үнэнчээр хүсэж байна гэжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ