Амьд бодисын олон ургалч чанарыг хамгаалах талаар Хятад улсын туршлагыг судлах ёстой гэв

Д.Хүчитбаатар 2020-09-25 14:21:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Их Британийн “Натура” сэтгүүл 23-нд өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ, олон улсын биологийн олон ургалч чанарыг хамгаалах талаар Хятад улс маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Хятадын эрдэмтэн судлаачдын туршлагыг дэлхий нийтээрээ судалж зээлдэж болно гэжээ.

Өгүүлэлд НҮБ-ын Биологийн олон ургалч чанарын тухай конвенцын газрын саяхан нийтэлсэн 5 дахь удаа шинэчлэн найруулсан “Дэлхийн биологийн олон ургалч чанарын хэтийн төлөв” -өөс иш татан тэмдэглэхдээ, 2020 онд биелүүлэхээр 2010 онд товлосон биологийн төрөл зүйл болон экологи хамгаалахын зорилтоос 6 нь хагас дутуу хэрэгжсэн, харин бусад нь бүгд биеллээ олж чадаагүй. 2019 онд улс орнуудын биологийн олон ургалч чанарт хийсэн судалгаагаар бараг 1 сая төрлийн амьтан, ургамал устах дөхсөн байна. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) 9-р сард нийтэлсэн “Амьд гаригийн тайлан-2020”-д, 1970-2017 онуудад сээр нуруутны тоо толгой дунджаар 68 хувиар буурсан байна гэжээ.

2021 онд, НҮБ-ын “Билогийн олон ургалч чанарын тухай конвенц”-ыг үндэслэн байгуулагчдын 15 дахь чуулган (COP15)Хятадын Күньмин хотод зохиогдож, “2020 оноос хойших биологийн олон ургалч чанарын бүдүүвч”-ийн агуулгаар зөвшилцөж, 2021-2030 онуудын биологийн олон ургалч чанарыг хамгаалах зорилтыг боловсруулах юм.


Их уншсан

холбоотой мэдээ