Хагалан салгах нь хэнд ч ашиггүй

2020-09-25 14:52:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 9-р сарын 22-нд улс орнуудыы удирдагчидтай видеогоор хэлэлцүүлэг хийлээ. Энэ нь НҮБ-ын түүхэнд анх удаа болж байна. Гутерриш улс орнууд "бүх хүчин чармайлтаар хагалан салгах, мөргөлдөөнөөс зайлсхийх хэрэгтэй" гэж мэдэгджээ.

Тэрээр хэлсэн үгэндээ, "Манай дэлхий ертөнц Хятад, АНУ тусгаарласан байдлыг хүлээн авс чадахгүй. Улс орнуудын хоорондох техник, эдийн засгийн маргаан нь геополитикийн стратеги болон цэргийн маргаан болж хувирч болзошгүй юм. Бид ийм нөхцөл байдлаас зайлсхийх ёстой."

Гутерриш олон улсын хамтын нийгэмлэгийн эв нэгдлийг хадгалахын чухлыг тэмдэглээд НҮБ-ын бүх гишүүн орнуудыг шинэ коронавирусийн тахлын эсрэг болгоомжтой байхыг уриалав. Тэрээр энэхүү тахал нь дэлхийн эмзэг байдал, тэгш бус байдлыг илчилж, урьд өмнө байгаагүй эрүүл мэндийн хямрал, Их хямралаас хойших хамгийн том эдийн засгийн хохирол учруулсан гэж үзээд цар тахлын эсрэг шинжлэх ухаанч, бодит байдал тулгуурлахыг уриалжээ.

Их уншсан

холбоотой мэдээ