Хөндий хоосон тосгон хамгийн үзэсгэлэнт тосгон болж өөрчлөгдөв

2020-09-25 16:54:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Налгар сайхан намрын улирлаар "Хятадын хамгийн үзэсгэлэнтэй тосгон" гэгддэг Жянши мужийн Ү Юань сяний Хуанлинь эртний тосгонд, иргэдүүд тосгоныхоо цонхон дээр жимс жимсгэнэ, ногооны хатаамлаа дэлгээд завгүй яаруу байлаа. Иймэрхүү өнгө үзэмж нь жуулчдын сонирхлыг татсаар байв. Ийм сайхан өнгө үзмэртэй газрыг арав гаруй жилийн өмнө энэ нутгийн иргэд орхиод явснаар тархай бутархай тариалангийн талбайтай "хөндий хоосон тосгон" болж хоцорчээ.

Хуанлинь тосгон нь зуун жилийн түүхтэй бөгөөд уулархаг газарт баригдсанаараа "Уулархаг газрын эртний тосгон" гэж нэрлэгдсэн юм. Зам харилцаа дөхөмгүй мөртөө геологийн байгалийн гамшиг олонтой байдгаас тухайн он жилүүдэд тосгоны 180 гаруй өрх гадагш гарснаар зөвхөн 60 гаруй өрх л үлджээ.

Иймэрхүү хүн амьтны бараа тасарсан эзгүй эртний тосгон нь хэрхэн "Хятадын хамгийн үзэсгэлэнтэй тосгон" болж өөрчлөгдөв ? 2009 онд Ү Юань сяний хөдөө тосгоны соёлыг хөгжүүлэх ХХК сянь, суурин зэрэглэлийн захиргаатай зөвшилцөл хийсний дараа, 12 сая юанийн хөрөнгө оруулалт хийж, 68 өрхийн орон сууц, ахмад настад, ганц хүний суудаг орон сууц зэрэг гэр хорооллыг байгуулсан бөгөөд дэд бүтцийн байгуулалтыг дэмжиж, тус тосгоны 320 гаруй оршин суугчдыг бүхэлд нь шинэ орон сууцад нүүлгэн шилжүүлжээ.

Бүхэлд нүүлгэн шилжүүлсний дараа, Хуанлинь тосгоны иргэд шинэ орон сууцад амьдарснаар, хуучин гэр холооллыг нь хэвээр үлдээжээ. Хуанлинь тосгон нь урьд хожид 600 сая юанийн хөрөнгө оруулалт хийж, хамгаалалтын чанартай бүтээн байгуулалтаар дамжаад, эртний тосгоны өмчийн эрхийг олж авах, тосгоны иргэдийг нүүлгэн шилжүүлж хамгаалах загварыг хэрэгжүүлж, эртний тосгоны соёлын унаган төрөхийг нь хэвээр хадгалан үлдээсэн байна.

Эртний тосгоныг хамгаалах нь зөвхөн эхний алхам бөгөөд Хуанглинь тосгон нь "Хятадын хамгийн үзэсгэлэнтэй тосгон" болгон хөгжүүлэхэд, юуны өмнө жимс ногооны хатаамалын өнгө үзэмж нь дутагдаж болшгүй зүйл байлаа.

Одоогийн байдлаар, тус тосгон нь өдөрт давхацсан тоогоор 30 мянган жуулчин хүлээн авдаг 4А зэрэглэлийн үзэсгэлэнт газар болж, орон нутгийн тосгоны иргэд нэгбүрд ногдох жилийн орлого гэхэд 3500 юань байснаасаа 40 мянган юань болж нэмэгдсэн нь 10 дахин нэмэгдсэн гэсэн үг юм. Үзэсгэлэнт газрын эргэн тойрны тосгонууд ч хөдөө тосгоны 200 гаруй жуулчлалын цэг ажиллуулсан бөгөөд өрх нэгбүрийн жилийн дундаж орлого гэхэд 60 мянган юаньд хүрсэн байна. Ренчинсоо


Их уншсан

холбоотой мэдээ