“Ядуурлыг бууруулах, хүний эрхийг хамгаалах” сэдэвтэй онлайн хурал болов

2020-09-25 17:04:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын төв радио, телевизийн мэдээ: 9-р сарын 21-нд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 45-р чуулганы үер “Ядуурлыг бууруулах, хүний эрхийг хамгаалах” сэдэвтэй онлайн хурал боллоо. Хуралд оролцсон дотоод, гадаадын мэргэжилтнүүд Хятадын ядуурлыг бууруулах ажлын амжилттай туршлагаас хуваалцсан бөгөөд Хятад улсын ядуурлыг бууруулах ажил дэлхийн хүний эрхийг хамгаалахад чухал ач холбогдлоо өгсөн гэдгийг бүрэн нотолжээ.

Арга хэмжээг БНХАУ-аас НҮБ-ын Женевд суугаа хэрэг эрхэлсэн газар, Швейцар дахь бусад улс орнуудын байгууллагын төлөөлөл, Хятадын хүний эрхийн судалгааны нийгэмлэг, Жинань их сургууль хамтран зохион байгуулсан бөгөөд Бангладеш, Малайз, Иран, Сири, Венесуэль зэрэг улс орнуудаас НҮБ-ын Женевт суугаа байнгын төлөөлөгчийн газрын албан тушаалтнууд, Хүний эрхийн дээд комисс, засгийн газрын бус байгууллагын төлөөлөгчид оролцжээ.

Дэлхийн Банкны мэдээллээс харахад, шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш, Хятад улс нь дэлхийн ядуурлыг бууруулахад 70 гаруй хувийн нэмэр хандив оруулж, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том цар хүрээтэй, хамгийн урт хугацаатай, хамгийн олон хүн амтай ядуурлыг бууруулах гайхамшгийг бүтээжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ