Бүх дэлхийн экологийн хамгаалалтад жинхэнэ заналхийлэл болж байна

2020-09-25 23:00:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблей дээр Америкийн удирдагч үг хэлэх үедээ бодит байдлыг огоорч, Хятад улс агаар мандал, тэнгис далай зэрэг хүрээлэн буй орчны салбарт гаргасан хүчин зүтгэлийг илээр гутаан үгүйсгэж, “Парисын хэлэлцээр”-ээс ухран гарснаа яруу алдар мэт бардамнан үзэж, Америк бол сая бүх дэлхийн хүрээлэн буй орчны хамгаалалтад хувь нэмэр оруулагч мөн гэж шал дэмий зарласан байна. Хар цагааныг хутгасан дээрх худал хуурамч үг яриа нь Америкийн тал хариуцлагагүйгээр “Парисын хэлэлцээр”-ээс ухран гарсны дараах эв дүйгүй хуурамч байдлыг илчилж, Америкийн зарим улс төрч бол сая бүх дэлхийн экологийн хамгаалалтын маш том заналхийлэл болохыг илчлэн харуулсан байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблей хэмээх энэхүү олон талт талбарыг ашиглан Хятадыг гутаан дайрч байгаа нь Америкийн улс төрчид өөрийн хувийн ашиг тусын төлөө Хятадын эсрэг дотоодын хүчнээ дайчилж, дотоодын зөрчлөө шилжүүлж, Хятадыг шахан дарж байгаа хорон муу заль мэх болохыг нүдтэй болгон харж байгаа юм. Харин экологийн асуудлаар Хятадыг гутаан доромжилж байгаа явдалд нууцгай санаархал агуулж байгаа юм, тэр нь даруй бүх дэлхийн хамтын ажиллагааг эвдэж байгаа Америкийн үнэн дүрийг олон улсын хамтын нийгэмлэг таниж ойлгохыг баллан бүдгэрүүлэхээр оролдож буй явдал юм. Гэвч үнэн төрх бол хааш л үнэн бодитой оршиж байгаа бодит байдал болох юм, Хятад улс экологийн хүрээлэн буй орчноо хэрхэн үр ашигтай хамгаалж байгааг бодит байдал хамгийн сайн нотолж байгаа юм.

Хятад улсад “экологийн соёл иргэншил”-ийг үндсэн хуульдаа бичин оруулсан юм, “цэнгэг ус ногоон байгаль бол үнэлэшгүй эрдэнэ” гэсэн хөгжлийн ойлголт нэгэнт бүх иргэдийн нийтлэг ойлголт болов, 2018 онд Хятад улсын ДНБ-ний нэгжид ногдох нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт 2005 оныхоос 45.8%-иар буурав. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблейн энэ ээлжийн хурал дээр Хятадын дээд удирдагч Ши Жиньпин тодорхой хэлэхдээ: 2030 оноос өмнө Хятадын нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг оргил хэмжээнд хүргэхээр чармайж, 2060 оноос өмнө нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулахгүй байхыг чармайн биелүүлнэ гэжээ. Олон улсын хамтын нийгэмлэг үүнийг нийтэм сайшаасан байна. 23-нд Германы Хүрээлэн буй орчны яам мэдэгдэхдээ: Хятад улс 2060 оны зорилтоо зарласан нь нэн олон орон хүрээлэн буй орчны хамгаалалтын эгнээнд нэгдэхэд хөдөлгөгч хүч авчирсан байна гэжээ.

Дэлхий дээр хамгийн их хүлэмжийн хий ялгаруулдаг орны хувьд, Америк “Киотогийн протокол”-ыг батлан зөвшөөрөөгүй мөртөө “Парисын хэлэлцээр”-ээс ухран гарснаар, олон улсын хамтын нийгэмлэгийн цаг уурын өөрчлөлтийг даван туулах талаарх хамтын ажиллагааг ноцтой эвдсэн байна. Түүнчлэн дэлхий дээр хамгийн их хатуу хог хаягдал экспортолдог орон болон хүн тутамд ногдох гялгар уутны дундаж хэрэглээний том орон болсны хувьд, Америк “Базелийн конвенц”-ийг батлан зөвшөөрөхөөс татгалзаж, бас их хэмжээний хог хаягдлаа хөгжиж буй орнуудад шилжүүлсэн байна. “Нью Йорк Таймс” сонинд мэдээлснээр, 2017 оноос хойш, Америкийн энэ ээлжийн засгийн газар хүрээлэн буй орчны 100 гаруй төрлийн хууль дүрмийг хэрэгжилтийн эрч хүчийг сулруулсан байна. Төсөөлөлийн дагуу энэ нь 2035 оноос өмнө Америк тогтсон хэмжээнээс гадуур нэг тэрбум 800 сая тонн хүлэмжийн хий ялгаруулахад хүргэсэн байна.

Бөмбөрцөгөө хайрлах бол хүн төрөлхтөний цорын ганц сонголт юм. Америкийн улс төрчид өөрийн хувийн ашиг сонирхлын төлөө үргэлжлэн дур зоригоор, сохор балайгаар аашлахад хүрвэл, дүрэлзэн ноцох нь зөвхөн Калифорниа жөүгийн түймэр биш, харин бүх бөмбөрцөгийн ирээдүй болох болно. Хүлээхийн аргагүй энэхүү түүхэн хариуцлагыг Америкийн улс төрчид үүрэглэж чадна гэж үү ?

Их уншсан

холбоотой мэдээ