АНУ-ын TikTok-д үзүүлэх дарамт улам бүр нэмэгдэжээ

2020-09-26 18:15:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сүүлийн нэг жилийн хугацаанд АНУ-ын TikTok-д үзүүлэх дарамт улам бүр нэмэгдэж байна. Ялангуяа энэ оны 7-р сараас хойш АНУ-ын засгийн газар "үндэсний аюулгүй байдал" гэх нэрээр шалтаг болгон ТикТокын толгой компанид шахалт үзүүлж, TikTok-ийн АНУ дахь бизнесийг Америкийн компаниудад худалдаж өгөхийг албадсан байна.

TikTok нь олон нийтэд маш их таалагдаж, АНУ-д хэдэн зуун сая идэвхтэй хэрэглэгчидтэй юм. Иймээс TikTok нь худалдааны асар их үнэ цэнэтэй бөгөөд Цахиурын Хөндийн монополь ба Америкийн технологийн ноёрхлын "нүдний хадаас" болсон байна. Өрсөлдөөд гүйцэхгүй болохоор илээр дээрэмдэж, "үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна " гэх онолыг зохион гаргасан байна. Гэхдээ энэ нь зөвхөн шалтаг төдий, ямар ч бодит баримт гэж байхгүй юм.

ТикТокын хэрэгт, АНУ нь хэрэглэж зуршсан арга башир, дарамт шахалт, гүтгэх зэрэг гажуу аргуудыг ашиглаж, энэхүү компанийг Хятадтай ямар ч холбоо харилцаагүй болгож, АНУ-ын компанийн эзэмшилд оруулахыг оролдож байна. Энэ нь Америк хэлбэрийн булан дээрэмдтэл, Хятадын үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхол, нэр хүнд, цаашлаад компанийн цаашдын хөгжилд илээр халдаж байгаа хэрэг юм.

Их уншсан

холбоотой мэдээ