Дэлхийн энх тайванд заналхийлэл болж байна

2020-09-26 21:03:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан НҮБ-ын ерөнхий ассамблейн 75-р чуулганы үеэр хийлгэсэн ерөнхий шүүмжлэлийн үеэр, Америкийн удирдагч видеогоор дээрэнгүй, өрөөсгөл, хуурамч яриа бүхий үг хэлэв. Дэлхийд хамгийн хүчирхэг цэрэг армитай гэдгээрээ Америкийн удирдагч нэг талаар НҮБ-ын чуулганы үзэл баримтлалын эсрэг ганц талт үзлийг сурталчилж, нөгөө талаар өөрийгөө “энх тайвныг цогцлооч” хэмээн хөөрөгдөн, Ираны асуудал, терроризмын эсрэг,НАТО-гийн цэрэг армийн зардлыг оногдуулах зэрэг асуудлаар хутгалдуулан ярьж, газар бүхэнд “Америк тэргүүлэх” хувиа хичээсэн, дээрэнгүй зан гаргаж, олон улсын хамтын нийгэмлэгийн дургүйцлийг дэгдээж байна.

Олны мэдээжээр , 2018 оны 5-р сард Америк ганц талаас Ираны цөмийн хэлэлцээрээс гарч, оролцогч талын эрхээ алдсан юм. Энэ байдалд харин Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Помпео саяхан Аюулгүйн зөвлөлд захиа илгээж, НҮБ-ын 2231-р тоот шийдвэрт тогтоосон хориг арга хэмжээг даруй сэргээх тогтолцоог Иранд хэрэгжүүлэхийг шаардсан байна. Иранд хориг хэрэгжүүлэх ажиллагаа НҮБ-ын хүрээнд ялагдалд тулгарсан нөхцөлд Америкийн засгийн газар ганц талаасаа арга бодлого хэрэгжүүлэн, дэлхийн орнуудын эсрэг зогсжээ. Дэлхийн энх тайван тогтвортой байдлыг жинхэнээр эвдэж буйг энэ нь харуулж байна.

НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы үеэр Америкийн удирдагчийн хэлсэн үгнээс “Америк тэргүүлэх” гэх үзэл баримтлалын мөн чанар нь ганц талт үзэл, дээрэнгүй үзэл бөгөөд хувийн ашиг сонирхлыг бодож, “Америк тэргүүлэх” гэдэг нь “Америкийн заналхийлэл” болж байгаа тухай орнууд тодорхой ойлгох болжээ. Энэ нь олон улсын дэглэмд халдаж, дэлхийн энх тайвныг заналхийлж байгаа юм. Энэхүү нөхцөл байдалд НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулган олон талт үзлийн тухай хийсэн нийтийн амлалтаа дахин нотлохыг олон улсын хамтын нийгэмлэгт дахин уриалж буй нь ганц талт үзлийн эсрэг хамтаар хичээн зүтгэж буй хэрэг юм. “Америк тэргүүлэх” гэдэг нэрээр дээрэнгүй үзэл хэрэгжүүлж буй улс төрийн тоглоом дуусах ёстой.

Их уншсан

холбоотой мэдээ