Тик Токийг дээрэмдэнэ гэсэн оролдлого эцэстээ ялагдана

2020-09-26 23:48:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан хэвлэлийн мэдээлснээр, Тик Токийн толгой компани нь Walmart компанитай зарчмын хувьд тохиролцоонд хүрсэн гэлээ. Гэсэн хэдий ч АНУ-ын дэлгэсэн агуулгаас үзэхэд энэхүү гэрээ нь "тэгш бус гэрээ" болох нь тодорхой бөгөөд энэхүү үйлдэл нь АНУ-ын "арилжааны хамтын ажиллагаа" гэсэн далбаан дор зориудаар булаан авсан явдал болох юм. Гэрээ байгуулсны дараа АНУ-ын зарим улс төрчдийн хандлагаас үзэхэд нэг зүйл маш тодорхой. Энэ нь өрсөлдөөд гүйцэхгүй бол илээр булан дээрэмдэх явдал болно. Үүний хариуд Хятадын засгийн газар түргэн шуурхай хариу арга хэмжээ авжээ. Хятадын аж ахуйн нэгж тэдний дарамт шахалтад хэзээ ч бууж өгөхгүй бөгөөд энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхгүй.

Санаснаар, АНУ-ын улс төрчдийн өөрөө найруулан зохиосон энэхүү жүжигтээ мөн л байнга хэрэглэдэг “үндэсний аюулгүй байдал” гэх шалтгаа эрж байна. мэдээж Хуа Вэй компанид шахалт үзүүлж байсантай нэгэн адил тэд ямар ч нотлох баримт гаргаж чадахгүй юм. Эсрэгээрээ Нью Йорк Таймс сонины 8-р сарын эхээр мэдээлснээр, АНУ-ын Тагнуулын төв газар (ТТГ) -аас хийсэн үнэлгээний дагуу Хятадын засгийн газар TikTok-оос хэрэглэгчийн мэдээллийг авсан нотолгоо байхгүй гэжээ.

Дарангуйллын нөгөө тал бол дороо буурай гэдгийг олж харах ёстой. Их Британи олон улсын харилцааны судлаач Том Фодэй хэлсэнчлэн, "TikTok-ийн төлөөх тулалдаан нь АНУ-ын зүгээс Хятадын сошиал медиа програмууд дэлхий нийтийн сайн үнэлгээг олж байгааг дургүйцэж байгаа бөгөөд АНУ-ын Цахиурын хөндийн монополь байдалд заналхийлж байна гэж үзсэн байна.

Өнөөгийн дэлхий нийт нээлттэй, харилцан уялдаатай цаг эринд шилжсэн юм. Хөгжлийн давуу талыг монопольчлох эрх мэдэл аль ч улс оронд байх ёсгүй, нэн хэн ч өөрийн дур зоргоор, дээрэнгүй үзлээр бусдад хандаж болохгүй. Хятадын үндэсний аюулгүй байдал, нэр хүнд, холбогдох аж ахуйн нэгжүүдийн урт хугацааны хөгжилд хохирол учруулах аливаа хэлэлцээрийг Хятадын тал хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Энэ нь зөвхөн өөрийн ашиг сонирхлоо хамгаалж байгаа төдийгүй АНУ-ын эдийн засгийн дээрэлхээд өртсөн улс орон, компаниудын эрхийг хамгаалж байгаа хэрэг юм.

Их уншсан

холбоотой мэдээ