​Шиньжяны ажлын тухай төвийн гурав дахь зөвлөгөөн болов

2020-09-27 10:23:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Шиньжяны ажлын тухай төвийн гурав дахь зөвлөгөөн 9-р сарын 25-26-нд Бээжин хотноо болов. Хятадын нам, төрийн дээд удирдагч Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, засаглалын тогтолцоо, засаглалын чадавхыг шинэчлэх замаар баталгаа хангаж, эв нэгдэлтэй, хөгжин цэцэглэсэн, соёл иргэншил ажил амьдрал нь хөгжин дэвшсэн, эрүүл экологи бүхий шинэ эриний Хятадын онцлогтой социалист Шиньжяныг байгуулахын тулд хичээн зүтгэнэ гэжээ.

Шиньжяны ажлын тухай төв хорооны зөвлөгөөнийг 2010, 2014 онд Шиньжяны эдийн засаг, нийгмийн хөгжлийг цогцоор нь дэмжих зорилгоор зохион байгуулж байжээ. Статистикийн мэдээгээр, 2014-2019 оны хооронд Шиньжяны ДНБ-ий хэмжээ 919.59 тэрбум юаниас 1 их наяд 359 тэрбум 710 сая юань болж, жилийн дундаж өсөлт нь 7.2%-д хүрсэн бөгөөд оршин суугчдын хүн нэг бүрийн жилийн дундаж орлого нь 9.1% -иар өссөн байна. Шиньжянд бүх хүмүүсийг үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэгт хамруулж, сум суурины эмнэлэг, тосгоны эмчилгээний өрөө 100% стандарт хангасан байна. 2019 оны байдлаар, нийт 2 сая 923 мянга 200 хүн ядуурлаас гарч, ядуурал бий болох хэмжээ 1.24% болтол буурчээ. Ядуу хүмүүсийг эмнэлгийн анхан шатны даатгал, хүнд өвчний даатгалд 100% -иар хамруулсан байна. Статистикийн бүртгэлээр, өнгөрсөн зургаан жилийн хугацаанд төв засгийн газар Шиньжянд нийт 2 их наяд гаруй юанийн санхүүжилт хийсэн байна. 19 муж, хотууд Шиньжянд туслалцаа үзүүлэх тусгай чиглэлээр хамтран ажиллаж, Шиньжянд нийт 96.4 тэрбум юанийн тусламж үзүүлж, Шиньжянд туслах 10 мянган гаруй төслийг хэрэгжүүлж байна.

Их уншсан

холбоотой мэдээ