​Ядуурлыг буруулж, Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааг дэмжих тухай хурал болов

2020-09-27 10:47:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: БНХАУ болон НҮБ-ын Эдийн засаг нийгмийн хэлтэс, НҮБ-ын хөгжлийн төлөвлөгөөний газар 26-ны өдөр Ядуурлыг буруулах ба Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааны дээд зэрэглэлийн видео хурал зохион байгуулж, Хятад улсын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И оролцон, үг хэллээ.

Ван И хэлсэн үгэндээ, улс орнууд цар тахлын эсрэг тэмцэж, эдийн засгаа тогтвортой байлган, иргэдийн амьжиргааг баталгаажуулах хатуу үүрэгт тулгарч байна. Хөгжиж буй орнууд эв санаагаа нэгтгэн хамтран ажиллаж, хөгжлийн замаар үргэлжлэн хамтран урагшлах ёстой гэжээ.

Тэрээр хэлэхдээ, 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн гол байр суурийг хамтран хамгаалах ёстой. Хоёрдугаарт, туйлын ядуугаас ангижируулахыг хамгийн гол зорилтоо болгох ёстой. Гуравдугаарт, цар тахлыг таслан зогсоох дайны эцсийн ялалтыг хамтран байгуулах ёстой. Дөрөвдүгээрт, шинэ эрин дэх Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааны хөдөлгөх хүчийг дайчлах ёстой гэжээ.

Ван И цохон тэмдэглэхдээ, Ши Жиньпин даргын дэлхийн эрүүл мэндийн 73-р чуулган болон НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы ерөнхий санал шүүмжлэлд мэдэгдсэн чухал арга бодлогуудыг Хятад улс бүрэн хэрэгжүүлнэ гэжээ.

Арга хэмжээнд оролцсон талууд Хятад улс хурлыг санаачлан даргалсныг өндрөөр үнэлж, Ши Жиньпин даргын мэдэгдсэн бодлогуудыг сайшааж буйгаа илэрхийлсэн бөгөөд цар тахлын эсрэг эв нэгтэй хамтран тэмцэж, НҮБ удирдах үүрэг гүйцэтгэхийг дэмжинэ гэжээ. “Бүс ба зам”-ын санаачилга нь 2030 оны тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд хувь нэмэр оруулахыг талууд сайшаажээ.

Их уншсан

холбоотой мэдээ