​Монгол улс Бээжингийн номын үзэсгэлэнд анх оролцож байна

2020-09-27 10:53:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жүншинь агентлагийн мэдээ: Бээжингийн олон улсын номын 27-р үзэсгэлэн яармаг буюу BIBF-ийн үүлэн үзэсгэлэн 26-ны өдөр албан ёсоор нээлтээ хийлээ. 34 жилийн түүхтэй уг арга хэмжээ анх удаа онлайн хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа юм.

Энэ удаагийн үзэсгэлэн яармагийн цар хэмжээ нь өнгөрсөн жилүүдтэй ижилхэн байгаа бөгөөд 9-р сарын 25-ны өдрийн байдлаар, 97 улс орон бүс нутгийн 1400 орчим бизнесман онлайнаар бүртгүүлэн оролцож байна. “Бүс ба зам”-ын холбогдох улс орон бүс нутгаас 31 оролцож байгаа бөгөөд үүнээс Монгол улс, Туркменистан зэрэг улсууд анх удаа оролцож байгаа юм.

Эх сурвалжид мэдээлснээр, энэ удаагийн үзэсгэлэн яармагийн хугацаанд сонгодог номын үзэсгэлэн, Бээжингийн ном хэвлэлийн дээд хэмжээний уулзалт, Кубын соёл урлагийн үзэсгэлэн зэрэг онлайнаар буюу газар дээр нь 700 гаруй арга хэмжээ зохион байгуулж, тус салбарын хөгжлийг гүнзгий судлан, нийт иргэдийн ном уншихыг сурталчлан уриалсан байна.

Их уншсан

холбоотой мэдээ